Хонконгийн зураач үзэсгэлэнгээ дэлгэнэ
2016-09-30

 

Хонконгийн зураач Естер Чоу “Аlive” нэртэй үзэсгэлэнгээ манай улсын “Pearl Art gallery”-д нээх гэж байна.

 

Тэрбээр Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн Галуут дахь хүүхдийн зусланд зуны турш байрлаж, уран бүтээлээ туурвижээ. Түүний бүтээлд Монгол орны ахуй байдал, өдөр тутмын амьдрал, байгаль, ан амьтан зэрэг дүрслэгдсэн байна.

 

Естер Чоу нь Чикагогийн урлагийн хүрээлэн дахь сургуулийг төгссөн. Улмаар Хонконг, Шанхай, Лос-Анжелес, Чикаго, мөн Прага хотод үзэсгэлэнгээ дэлгэж байжээ.

 

Үзэсгэлэн ирэх сарын 2-нд нээлтээ хийх бөгөөд аравдугаар сарын 9-нийг  олон нийтин хүртээл болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин