Халаас хоосон төлөөлөгч түмний төлөө зүтгэх нь юу л бол
2016-10-03

 

Орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар өнгөрсөн бямба гарагт албан ёсоор эхэлсэн. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшжээ.  Эдүгээ нэр дэвшигчид   тойргийнхоо сонгогч олонд өөрийгөө таниулахын зэрэгцээ намынхаа мөрийн хөтөлбөрийг ямар нэг байдлаар сурталчлаад эхэлчихэж. Өчигдрийн байдлаар эрх барьж буй МАН-аас нэр дэвшигчдийн том жижиг самбарууд гудамж талбайгаар дүүрч, энд тэндгүй сонгуулийн штабаа ажиллуулж эхэлсэн  байна лээ.

 

Ардчилсан намын тухайд  өмнө нь НИТХ-д нэр дэвшиж байсан туршлагатай хуучуул нь явган самбаруудаа  байшингийн булан, явган хүний зам, орц бараадуулан байршуулснаас хэтрээгүй. Шинэ нэр дэвшигчид нь ая эвээ олохгүй яваа юу, мөнгөгүйдээд баларч яваа ч байж мэднэ.  Орон нутагт мөнгө байхгүй гээд намынхаа даргаар бүх зардлаа гаргуулчих санаатай нэр дэвшигчид цөөнгүй байна гэж дуулдсан. 

 

Энгийн иргэдийн хувьд УИХ болоод аймаг, нийслэлийн  ИТХ-д нэр дэвшинэ гэдэг  ямар ч тохиолдолд төр, иргэн хоёрынхоо өмнө хариуцлага хүлээх чадвар бүхий  эрдэм боловсролтой чухамхүү биеэ засчихаад төрөө засахын төлөө зүтгэхэд бэлэн хүнийг л илгээдэг хэмээн боддог.  Гэвч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсийн дийлэнх нь ялангуяа, хүн ам цөөтэй сумдын хувьд шулуухан хэлэхэд,  дурнаас цаашгүй шалдан гуяууд  байгаа бололтой.

 

Үнэндээ тэдэнд  улс төрийн үзэл  баримтлал гэж  байдаг ч үгүй гэнэ билээ.  Суманд нөлөө бүхий этгээдүүд хаашаа ханарна,  тэднийг дагаад л салхи шиг дэрвэж явдаг нөхдүүд  гэсэн.   Халаас нь ч хоосон. Яах вэ, хүнд үзүүлэх юмгүй   малчин, тариачныг бодвол эрх биш дээд сургууль төгссөн гээд зогсч байх  дипломтой л юм биз.

 

Ийм л нөхдүүд   эгэл ардыг төлөөлж орон нутгийг  удирдах  дээд шатны байгууллага болох ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох мөрөөдөлдөө умбацгаажээ.  Хүн амаасаа хамаарч нэг нэр дэвшигч  доод зах нь 1000 өрхийг төлөөлөх биз.  Нэр дэвшиж байгаа хүн тойргийнхоо сонгогчдод миний, манай намын мөрийн хөтөлбөр энэ гээд үзүүлээд, тараагаад явах нугалбар ч болтугай материалтай байх ёстой бус уу.  

 

Гэтэл  намынхаа мөрийн хөтөлбөрийг байг гэхэд өөрийнхөө хэн болохыг илтгэх бичгийн цаасны хэмжээтэй цаасан дээр  өнгөтэйгөөр хэвлүүлээд тараах материалаа хэвлүүлэх мөнгө олдохгүй юм гээд  гуйрамч царайлаад явж байгаа  нэр дэвшигчтэй  өчнөөн тааралдлаа.  Гудамжинд тааралдаад нэр дэвшиж буйгаа сайрхан ярих атлаа хандив гуйх нь инээдмтэй.  УИХ-д нэр дэвшээд хэдэн сумын нутаг дэвсгэрийг хамарсан том тойрогтой бол хөөрхий гэхсэн. 

 

Үнэндээ мянган ширхэг А4 хэмжээтэй дөрвөн нүүр  бүхий тараах материалыг хэвлэх үнэ ширхэг нь 200 төгрөг гэхээр мянга нь 200 мянган төгрөг болж байгаа юм.  Дээр нь эх бэлтгэлийн  100 мянган төгрөг нэмэгдэх биз.  Энэ зардлаас гадна сурталчилгаандаа ажиллуулах хоёр гурван хүнээ юугаараа цалинжуулах юм бол. Яах вэ, ах дүү, төрөл садан, найз нөхдөө үнэгүйгээр дайчилж болно л доо. 

 

Тэгээд ч  улс төрийн намууд тухайн  тойрогт нэр дэвшигчдээ  багаар нь илгээж буй.  Тэгэхээр хэвлэлтийн болоод эх бэлтгэлийн  нийт зардлаа хоёр, гурван хүндээ  хуваахаар  хямдавтар  ботинкны үнэтэй дүйж очиж байгаа юм. Инээдтэй байгаа биз дээ.  Эсвэл манай улстөрчид ийм инээдэмтэй болчихсон юм уу. 

 

Сардаа 400 мянган төгрөг төлөөд байр хөлсөлж суугаа залуучуудаас л дор байв гэж дээ, амьдрал нь.  Түрээслэгчид сар бүхний тодорхой нэг өдөр түрээсээ төлөх гэрээтэй.  Нэр дэвшигч дөрвөн жилд нэг удаа халаасаа тэмтрээд ч 200-300 мянган төгрөг гаргаж чадахгүй байгаа юм бол ИТХ-д сууна гэж дэвхцээд ч яах юм билээ дээ.   Тэдэнд хандаж хэлэхэд, эхлээд өөрийгөө болон амьдарч буй  гэрээ засчихаад, халаасандаа хэвлэлтийн зардалтай болчихоод төрөө засах тухай бод гэмээр байна.  Гэр ч үгүй, мөнгө ч үгүй  нэр дэвшигчийн юунд нь  болж итгэлээ өгөх билээ дээ.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
bid:
Man gas nam ideegvi gexvv malaa bitgii tuilshir namiin darga ni niisleliin gazriig xulgailsaniig chi medex vv chingis samurai bondoos Ali namiin xen gedeg xulgaichuud ur tavij ulsiig urund oruulsaniig chi medex vv naaduul chin togoo negtei nam oilgo batsaanaa
2016-10-03
зочин:
Чи эмнэлэгт орчиж мэдрэлээ шалгуул болихоо больсон шинж байна
2016-10-03
ЗОЧИН:
УЛС ОРНЫ ХАЛААСЫГ ХЭН ХООСОЛСОН БЭ АРДЧИЛСАН НАМ 2012-2016ОН ЖИЛҮҮДЭД УЛС ОРНЫГ УДИРДАЖ БАЙХДАА УЛС ОРНЫ ХАЛААСЫГ ХООСОЛЖ ХУЛГАЙЛЖ АВСАН ГЭДЭГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БҮГД МЭДЭЖ БАЙГАА АРДЧИЛСАН НАМЫН ХУЛГАЙЧ НАР 1996-2000 ОНД ЗАСАГ ТӨР БАРЬЖ БАЙХДАА МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛЖ БАЙСАН НӨХДҮҮД ШҮҮДЭЭ САЯЫН АХМАДЫН БАЯРААР ГЭХЭД КАЗИНО БАТТУЛГАД АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ ШУДАРГА ЁС ЯРИДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛГОЖ БАЙНЛАЙ АРДЧИЛАЛ ГАРЧ ИРЭЭЭД АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ҮҮДИЙГ НЬ ХААЖ АЖИЛЧДЫГ НЬ АЖИЛГҮЙ БОЛГОН ГУМЖИНД ГАРГАЖ БАЙСАН АРДЧИЛАЛЫН ОН ЖИЛҮҮДЭД ЯМАР АЖ ҮЛЙЛДВЭРИЙН САЛБАРЫГ БҮТЭЭН БОСГОСОН ВЭ ИНГЭЖ АРД ТҮМНИЭЭ ДОРОМЖИЛДОГ БОЛСОН ГЭТЭЛ ТАВАН ЖИЛИЙН ГАВЪШГАЙ АЖИЛТАН ТЭМДЭГ ЗҮҮСЭН ХҮНД ТӨРИНН ОДОН БАЙХГҮЙ БАЙГАА ХЭРНЭЭ АРДЧИЛСАН НАМ ЗАСАГ БАРИХ ҮЕД БАЙРНЫ ЖИЖҮҮР ХИЙСЭН ХҮНД АЛТАН ГАДАС ОДОН ОЛГООД ЭНЭ ШУДАРГ УУ
2016-10-03
зочин:
Чи эмнэлэгт орчиж мэдрэлээ шалгуул болихоо больсон шинж байна