Азийн элсний наадмаас есөн медаль хүртлээ
2016-10-04

Азийн элсний наадам Вьетнам улсын Дананг хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон манай баг тамирчид эх орондоо ирсэн байна.

 

Уг тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн спортын найман төрөлд 37 тамирчин өрсөлдсөн. Тамирчид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд мөнгө, нийт найман медаль хүртэв. Мөн тэмцээний сүүлчийн өдөр самбо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг-д Б.Өнөржаргал түрүүлж, Азийн элсний наадмын аварга болсон юм.

 

Ингэснээр манай баг тамирчид есөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлж эх орондоо иржээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3 алт, 3 мөнгө, 3 хүрэл авсан биш үү
2016-10-04