Цас орж, хүйтрэхийг анхаарууллаа
2016-10-04

Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

 

2016 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

 

5, 6-нд зарим газраар, 7-нд төв, зүүн говийн аймгуудын зарим газраар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 

 

Shuud.mn
Сонин хачин