Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
2016-10-05

Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдах юм байна. Эдгээр байнгын хороогоор доорх асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

 

 

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

 

Олон Улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.05.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

 

Бусад /Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлах/.

 

2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

 

Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт.

Shuud.mn
Сонин хачин