Ахмадын ДАШТ-д 12 бөх зодоглоно
2016-10-05

Польш Улсын нийслэл Варшав хотноо чөлөөт бөхийн ахмадын ДАШТ энэ сарын 7-9-нд болно. Тус тэмцээнд манай улсаас 12 бөх зодоглох юм.

 

Багийн бүрэлдэхүүнд:

 

  • Г.Баасансүрэн /Орхон аймаг, спортын мастер, ахмадын улсын аварга, C-63 кг/

 

 

  • Ш.Баянмөнх /“Их шавь” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий мөнгө, долоон хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-125 кг/

 

  • Т.Батнасан /Орхон аймаг, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-58 кг/

 

  • А.Цэрэнсодном /Налайх дүүрэг, гавьяат дасгалжуулагч, ахмадын улсын аварга, D-76 кг/,

 

  • С.Баасанчулуун /”Тулгат” клуб, E-69 кг/

 

  • Ш.Энхбаяр /“Арслан” клуб, спортын мастер, ахмадын УАШТ-ий мөнгөн медальт, A-76 кг/

 

  • Д.Ганбат /“Тулгат” клуб, олон улсын хэмжээний мастер, ахмадын ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын улсын аварга, B-85 кг/

 

  • Ж.Лхагвасүрэн /Орхон аймаг, E-125 кг/

 

  • Д.Ганхуяг /Увс аймаг, ахмадын УАШТ-ний мөнгөн медальт, A-69 кг/

 

  • Ө.Наранжаргал /Орхон аймаг, F-85 кг/

 

  • Н.Баатар /”Тулгат” клуб, ахмадын улсын аварга, B-69 кг/  нар багтжээ.

 

Тус тэмцээн нь 58, 63, 69, 75, 85, 97, 130 кг-ын жинд A, B, C,D, E, F, G насны ангиллаар болох аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин