Нэг настай хүүхэд цайнд түлэгдэн нас баржээ
2016-10-06

Нэг настай  хүүхэд халуун цайнд түлэгдэж, амиа алдсан хэрэг гарчээ.

 

Хүүхэд есдүгээр сарын 23-нд гэртээ байх үедээ халуун цайнд түлэгдсэн байна. Улмаар Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр буюу энэ сарын 5-нд нас баржээ.

 

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалтгаан, нөхцөлийг шалгаж байна.

 

Сүүлийн саруудад бага насны хүүхэд гэртээ халуун цай, усанд түлэгдэж, амиа алдах тохиолдол нэмэгдэх болжээ. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
man:
xoorxii min dee ergeed hun bolj turuurei.
2016-10-07