Бритни Спирс: Дуу дуулахаас залхаж байна
2016-10-06

Дуучин Бритни Спирс “ITV радиод хувийн амьдрал уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та аль үеэ эргэн санахыг хүсдэггүй вэ. Амьдралаасаа авч хаяхыг хүсдэг үе ч гэх юм уу?

-Би тийм ч олон жил наслаагүй учир энэ хариултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байна. Гэхдээ би 10 гаруй жилийн өмнөх Бритниг мартахыг хүсч байна. Учир нь би 2000 оны үед 20 хэдхэн настай, яг л галзуу хүн шиг байсан. Тийм ээ, энэ үед муу бүхнийг хийж үзсэн. Заримдаа өнгөрсөн үеээ бодохоор өөрөөсөө ичдэг.

 

-Мэдээж та өнгөрсөн үеэ ярихыг зөвшөөрсөн учир би ч гэсэн хэдэн асуулт асуухыг хүслээ. Яг хэдэн насаа мартахыг хүсдэг вэ?

-20 хэдэн нас. 21, 22, 23 нас гээд л 20 хэдэн насыг мартахыг хүсдэг. Би 2004 онд 22 настай байсан. Энэ үед Бритнигийн эрин үе байсан гэж болно. Хүссэн бүхнээ л хийдэг байсан. Би хэн нэгэнд таалагдахыг их хүсдэг байсан.

 

-Тэгвэл та яг одоо өөрийнхөөрөө байна уу?

-Тиймээ. “Бритни гэж хэн юм бэ” гэдэг энэ асуултад би хүртэл хариулж чаддаггүй юм. Танай сэтгүүлд ярилцлага өгөхийг зөвшөөрч, чамайг хүлээж гэрийнхээ гадна сууж байхдаа энэ асуултыг хүртэл өөрөөсөө асуусан хэвээр байсан. Салхи хүртэл “Бритни” гэж хэлээд байгаа юм шиг. Хэрвээ би өнөөдөр нэр хүндээ өсгөх, тоглолтынхоо тасалбараа зарах зорилготой чамтай уулзсан бол би өөр байх байсан. Бариун даашинз, өндөр өсгийт өмссөн байх байлаа. Бусдаас өөр байна гэдэг тийм ч муухай зүйл биш. Харин бусдыг дуурайна гэдэг гутамшиг. “Өөрөөрөө бай” гэдэг уриатай болсон.

 

-Яагаад ингэтлээ өөрчлөгдсөн юм бэ?

-Амьдралдаа олон алдаа гаргаж, олон хүний зүрхийг шархлуулсан гэдгээ мэдсэн өдрөөс л би бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ асуудлаар ярихыг ч хүсэхгүй байна. Уйлах бүрт минь хэн ч миний дэргэд байдаггүй байсан. Тиймээс л өөрчлөгдсөн байх.

 

-Ойлгомжтой. Алдаагаа ухамсарласны дараагаас та олны танил эрхмүүдтэй уулзахаа багасгаж, энгийн даруухан ажилчин ангиас ирээдүйн ханиа хайдаг болсон юм уу?

-/Инээв/ Ээ бурхан минь юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Энэ ярилцлагыг уншсан хүмүүс “Яанаа нөгөө галзуу Бритни чинь бүүр гэгээрчихсэн байна. Буддын шашин шүтдэг болсон юм байх даа” гээд л элдвээр хэлэх байх даа. Би энгийн байхыг хүссэн. Би 10 настай байхаасаа л олны танил нэгэн болж, та нарын өмнө дуучин, ээж болсон. Мэдээж хэрэг би энэ хугацаанд Холливуудын сайхан залуустай цагийг зугаатай өнгөрүүлсэнээ нуугаад яахав.

 

-Хөвгүүд чинь сайн биз дээ?

-Тиймээ. Миний амьдралдаа хийсэн хамгийн том урлагийн бүтээлүүд. Хөвгүүдээ сайн сайхан, ээжээрээ бахархдаг байгаасай гэж хүсдэг. Одоохондоо тоглолттой байгаа учир хөвгүүд болон гэр бүлийнхэндээ цаг гаргаж чадахгүй байна. Тэгэхдээ тэд том залуус болсон учир ээжийгээ ойлгож байгаа.

 

 

-Тайзаа орхих талаар бодож байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Хангалттай хугацааг уран бүтээлд зарцууллаа. Би тайзаа орхисон ч өнөөг хүртэл олны хүртээл болоогүй дуунууд минь ар араасаа эгшиглэсээр байх болно. Дуу дуулахаас залхаж байна.

 

-Таныг ам барьдаг хэмээн шүүмжилдэг?

-Хааяа бүжиг ихтэй дуу дуулах их төвөгтэй байдаг. Хааяа ам барих тохиолдол цөөнгүй байсан.

 

-Та хэдхэн жилийн өмнө тэнгэрт гялалздаг од шиг харагддаг байсан. Тэр үед учирч байсан залуустайгаа одоо уулздаг уу?

-Би найзууд байхыг хүссэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөндийрсөн.

 

-Жастин Тимберлейкийн талаар.

-Жастин Тимберлейктэй найзууд хэвээрээ үлдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
dajgui shuu
2016-10-11
UB-iin irgen:
tsagtaa ch tsahilj yavsan mundag emegtei shuu. Odoo hurtel hundelj yavdag.
2016-10-10