Монгол банкны Ерөнхийлөгчид асуулга тавьжээ
2016-10-07

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд асуулга тавьжээ. Уг асуулга “2016 оны 8 сард 2,200 төгрөгөд дөхөөд байсан ам.долларын ханш 2,275 төгрөг болж өслөө. Энэ нь Монголбанкнаас бодлогын хүүг 4.5 пунктээр өсгөж 15 хувь болгосон шийдвэр нь оновчгүй, тогтворгүй байсныг нотлож байна. Бодлогын хүүг нэмэгдүүлсэн нь валютын ханшны өсөлтийг сааруулж чадаагүйгээр барахгүй зээлийн хүүг бүүруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхэд чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байна.

 

 

 

Монголбанкнаас валютын ханшийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн тогтвортой, үр дүнтэй арга хэмжээ нэн даруй авах шаардлагатай. Валютын орлого олдогоос бусад ААН, иргэдийг валютын хадгаламжтай байхыг хориглох, ББСБ, ХЗХ валютын зээл олгодгийг зогсоох гэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Төрийн алдаатай бодлогыг иргэд, ААН-үүдээрээ үүрүүлдэг явдлыг зогсоож, валютын зээлтэй иргэд, ААН-үүдийн зээлийг төгрөгт шилжүүлэх шаардлагатай байна” хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-08
Зочин:
Валютын хадгаламжтай байхыг хориглох нь буруу байх. Харин зээлийг валютаар олгож байгаа нэн даруй зогсоох ёстой. Монгол улсын нутаг дэвсгэрт төлбөр тооцоог төгрөгөөр л хийж байх хууль, тогтоомжоо мөрдүүлэх шаардлагатай.
2016-10-07
Зочин:
дэмжиж байна
2016-10-07