”Ногоон төгөл” байгууллаа
2016-10-07

 

Сүхбаатар дүүргийн 14-р хороо “Сэлбэ” дэд төвийн нутаг дэвсгэрт “Ногоон төгөл” байгууллаа.

 

Азийн хөгжлийн банк байгуулагдсаны 50 жилийн ой, Азийн хөгжлийн банк  Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 25 жилийн ойн хүрээнд тус банкны хөрөнгө оруулалтаар Сэлбэ голын дагуу нийт 50 мод суулгаж, арчилгаа, хамгаалалтыг нь хорооны ажилтнууд, оршин суугчдад хариуцуулан өгөв.

 

 Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн нэгдүгээр шатанд “Баянхошуу”, “Сэлбэ” дэд төвүүдийг, хоёрдугаар шатанд “Дэнжийн 1000”, “Дамбадаржаа” дэд төвүүдийг хөгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Үүнээс гадна тусгай замын автобус, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын шинэчлэл зэрэг цар хүрээ, үр өгөөж нь олон нийтэд шууд хүрэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм. Ногоон төгөл байгуулах ажиллагаанд  нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү оролцлоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин