Улаанбаатарт 1 хэм дулаан байна
2016-10-10

 Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 градус дулаан байна .

Shuud.mn
Сонин хачин