Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Загджавын Мэндсайханыг томиллоо. Тэрбээр томилогдсон даруйдаа ажлаа хүлээн авч, Монгол Улсын зүрх болсон энэ салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэхээ хэлсэн байна.
З.Мэндсайхан нь 2001-2014 онд хувийн хэвшилд гүйцэтгэх захирал, ерөнхий захирлын албан тушаал хашиж байгаад 2014 оноос Сангийн яамны ТХОГ-ын даргаар ажиллаж байжээ.
В.Бат
Уншиж байна |