Бельгийн Ван, хатан нар Монголд түр саатжээ
2016-10-11

 

Япон Улс руу Төрийн айлчлал хийхээр явах замдаа “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудалд түр саатсан Бельгийн Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нарт өчигдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хүндэтгэл үзүүлэв.

 

Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар Улаанбаатар хотод хоёр цаг орчим саатсан бөгөөд энэ үеэр сайд Ц.Мөнх-Оргил ирсэн зочдод Монголын түүх, соёл, ард түмний ахуй заншлын талаар танилцуулж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэв.  Мөн Монгол, Бельгийн харилцааны зарим асуудлаар товч ярилцаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв.

 

Уулзалтын төгсөлд сайд Ц.Мөнх-Оргил Ховд хотод төвлөрч буй “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төсөл”-ийг Бельгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж, хүн амд хүртээх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж буй Бельгийн ард түмэн, Засгийн газарт талархал илэрхийлэв.

 

Цог Жавхлант Ван Филипп, Хатан Матильда нар ийнхүү хүндэтгэл үзүүлсэнд талархалаа илэрхийлээд, Монгол оронтой ойртон танилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдав.

Shuud.mn
Сонин хачин
Элитийн батальон:
Торлохийн элит улсууд энгийн, даруу , хун ялгахгуй, угийг нь сонсдог, амьдралын утга учрыг ойлгоод цаана нь гарчихсан нэг л сайхан улсууд байх юм. Манайхны торхмол дууриа малууд их зантай, оссон, торсон эх орноо муулсан худлаа дур эсгэсэн, нэг л зальтай нуд гялалзаад байх юм. Юмны бараа хараад 20 хон жил л болж байгаа юм чинь аргагуй ч юм уу даа! Ккк
2016-10-11