Эрдэнэтэд ийм дурсамж байсан
2016-10-12

Дууиан шуугианы голд ороод байгаа Эрдэнэт үйлдвэр өнөөг хүртэл ажиллах хугацаандаа улсын төсөвт 5 их наяд төгрөг оруулж ирсэн гэдэг. Гэтэл шинэ тутам бий болсон ганц банк нэг их наядаар үрэлгэн загнасан бол үнэхээр том мөнгөний дүнтэй завхрал явагдсан бололтой. 

 

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн ажлын хэсгийн тайлан анхны хувилбараар гарчээ. “Хувилбар”-аар гэж байгаа нь энэ бүхнийг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж тогтоох учиртай болсон байна. Энэ шалгалтын хүрээнд томоороо бол 1 их наяд хол давсан мөнгө хөрөнгөний зөрчил яригдах бололтой.

 

Хөгжлийн банкийг шулуухандаа бол “Бондынхны банк” гэж хошигнох хүмүүс байдаг. Ардчиллын он жилүүдэд цээж баян байсан шинэхэн улстөрчид Эрдэнэтэд шахаа хийж амархан баяжсан гэдэг бол өнөө Хөгжлийн банкны буянаар хэдэн улстөрч шинээр офшор бүсэд ойртсон бэ гэдэг асуудал сонирхол татаж байна.

 

Энэ банк бондын мөнгөөр боссон ч хувийн хэвшлийн менежментээр ажиллуулсан бол дуртай нэгнийхээ цалин урамшууллыг тав арав дахин нугалж, хэзээ ч төлөгдөхгүй зээлийг баруун солгойгүй цацаж, бондын мөнгөөр хэдэн олигархийн гарыг угааж дээлийг нь мялаахгүй л байх.

 

Алдарт Эрдэнэт үйлдэврт ган бөмбөлөг гэж томчуудын нүдэн дээр булаалдаж байдаг шахаа байсан. Энэ төмөр шарикийн хаялгаар богино зайд ойгүй баяжсан хүн ч олон гэдэг. Энэхүү бутлагч бөмбөлгийг ОХУ-аас үнэтэй авахын оронд өөрсдөө хийгээд хэрэгцээгээ хангах Монголын чадварлаг инженерүүдийн төсөл улстөрчдийн шахааны ашиг сонирхолд цавчуулж олонтаа унаж байсныг ойрын эх сурвалжаас сонсож л байсан. Өөрсдөө ган бөмбөлөг хийчихээр Эрдэнэтэд ашигтай ч улстөрчдөд унацгүй болчих. Тэгээд л элдэв аргаар хэмнэх төслийг унагааж хэд нугалсан үнээр оросуудаас авч шахаад байх сонирхлыг удаан барьсан.

 

Төстэй жишээ одоо ид шуугиан тарьж эхлээд байна. Төрийн нэрээр байгуулагдсан Хөгжлийн банк гэж мөнгөөр урссан гол мэт байж энэ дунд хэдэн улстөрчид, албан тушаалтан ойр дотныхонтойгоо хөвж өгсөн бололтой. Сар шинийн баяраар сайдтайгаа сайхан дээл өмсөж зургаа авахуулаад 3 сая төгрөгөөр шагнуулах ийм тансаг хамт олон дунд ганц сар болж үзэхсэн гэж атаархсан коммент харагдсан. Эрдэнэт ч ийм байсан дурсамж тийм хол биш.

 

Ерөнхий сайд Эрдэнэтэд зочлох үеэр үйлдвэрийн захирал нь бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, удирдлагын нүсэр бүтцээ задалж хэмнэлттэй ажилласан гэж дахин давтан хэлж байна. Үнэн байх. Цаашид Эрдэнэтийн төрийн 51 хувьд улстөрчдийн уламжлалт “шахаа” яаж үйлчлэхийг мэдэхгүй юм. Хувьд очсон байгаа 49 хувьд нь бол үнэтэй ган бөмбөлөг, нойтон сальфетк, бэлгэвч зэрэг нугалсан шахааны “нүх” үлдээгүй бололтой.

 

Харин улс төрийн нөлөөлөл Эрдэнэтэд үнэхээр дарагдахгүй юм. Намрын чуулган эхлээд л гишүүд гол асуудлаасаа хальж топ сэдэв хөөж эхэлсэн. Эрдэнэтийг л ярьсан, анхааруулж цохон тэмдэглэсэн гишүүдийн ишлэл хэвлэл сайтад голлоод эхэлжээ. Ерөнхий сайдаас бусад нь үндсэн ажлаа хаяж Эрдэнэтийн төлөө хүндэт тэмдэг зүүсэн мэт улс төржүүлж байна.

 

"Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төсөвт 5 их наяд төгрөг оруулжээ. Гэтэл улс төрийн хэдэн бүлэглэл, олигархууд нийлж байгуулсан тоглоомын нэг банк дөрөвхөн жилийн дотор 1.3 их наядын алдагдал хүлээж ажилласан бололтой. Зар сурталчилгааны зардал нь 1.2 тэрбумаар гарсан гэж байна. Блүүмберг телевизтэй мэдээлэл сурталчилгаа хийлгэх гэрээгээр 1.8 сая ам.долларын гэрээ хийгээд бэлнээр 800 саяыг нь шилжүүлсэн гээд..." Энэ бүхэн үнэн бол энэ банк үнэхээр дэндүү бөгөөд Төрийн өмчийн нэр барьсан шахаан дор шинэ тэрбумтан нүд ирмэхийн зуурт төрөхийн сонгодог жишээг тод харуулжээ.

 

"Хөгжлийн банкны захирал нь Хятадад айлчлахдаа нэг хонох буудлын зардал нь 800 ам.доллар. Нэг орчуулагчийн нэг хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908.350 төгрөг гаргасан..." Үнэн бол манайдаа Арабын шэйх шахуу болсон төрөөс төрсөн тэрбумтнууд Хятадад айлчилсан бололтой. Гэтэл ард түмэн нь ямар ядуу байгаа билээ.

 

Ажлын хэсгийнхний дүгнэлт ерөнхий зургаараа үнэн болоод ирвэл улс төрийнхөн санаа тавин байгуулсан нэг банк 1.3 их наядыг яаж гарын салаагаар цацсаныг Хөгжлийн банкны богинохон түүхээс харж мэдэхээр. Сонгууль хаяалсан шалгалтын давалгаа эхлээд байгааг ойлгох ч ийм төрлийн ажлын хэсгийн цуглуулсан баримт яг таг л байдаг. Харин дараа нь дүгнэлт нь хувирчихдаг буюу тохироонд мартагддаг гэмтэй.

 

Бондын хишиг Монголын хөгжилд зохих хувь нэмэр оруулсаныг хувьдаа үгүйсгэдэггүй. Гэхдээ бондын 1.5 тэрбум долларыг шууд мэдэн захиран зарцуулж байсан Хөгжлийн банк нь улстөрчдийн шахааны болоод тансаглалын суваг болсон мэт. Энэ банкийг барьж байсан эрх мэдэлтнүүд ам.долларт ах дүү төрлөөрөө хөрвөж, тэрбумаар тамхиа асаах шахуу тансаглаж байсныг сонслоо. Одоохондоо туйлшран буруутгах эртдэх биз. Хуулийнхан шалгаж шүүх эцэслэх хүртэл хатуу дүгнэлт хиймээргүй. Хэлэх зүйл бол Хөгжлийн банкных шиг ийм аймаар, хомхой дайрлагад төрд байгаа Эрдэнэтийн 51 хувь бүү өртөөсэй.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бусад нь яах вэ. 3- 4 р хорооллын дэлгүүрүүд өмнөх талбайгаа түрээслэж үндсэн түрээслэгчидээ хохироож байна. Бас үүнийг дагасан халаасны хулгайчууд ч их байна. Иргэд явган хүнийхээ замаар чөлөөтэй явах эрхтэй биз дээ. Түрээслэгчидийг хөөгөөд байх юм . Тэд чинь дэлгүүрийн захирлуудад мөнгөө өгсөн юм чинь яаж явах юм. Дэлгүүрийн захиргааг нь торго л доо. 300-500 мянгаар түрээсэлдэг юм билээ
2016-10-13
Монгол:
Эрдэнэтийн 49 ийн унэ болох 400саяийг Монголын ард тумэнд хуваахад нэг хун 100 орчим доллар телж Эрдэнэтийн хувьцааны эзэн болж жинхэнэ утгаараа тэр саалийн унээнийхээ эзэн болох боломж байна. Уунийг л тер засаг зохион байгуулж эх оронч зуйлийг хийх хэрэгтэй Уунийг дэмжиж байгаа дуу хоолой байвал нэгдэгтун
2016-10-13
Баагий:
улсын өмчийг оффшор өмч болгожээ
2016-10-12
Diplomat sanaatai baihaa:
You gej doldigniod youm youm ruu uscheed baina daa. Ho neg suudal hool goridson golog sjig haragdaj baih chine.
2016-10-12
Сайн:
АН Хямд хуутэй зээл олж ирээд Олон хун ААН д олгоод их зайлдаа хийсэн.. Хумуус Авсан зээлээ толоод Яаж Байна.. Яалаа Гэж Ийм юм Хийж байнаааа..
2016-10-12
Зочин:
Хумуус авсан зээлээ толоод БАЙГАА шуу.. МАН Хулгайч нар Харин Тэнэг юм их хийж Байна даа
2016-10-12
TТэнэг м:
Баярхуу Гээд Энэ МАЛ Ардан намд тал засаж Нэг Дарга хийх санаатай дольгоносон юм бичээд л . Ямар бизнес хийж узээгуй хоосон чалчигч Их мэдэгч зусарч , Атаархуу Хумуус МОНГОЛОО СУЙРУУЛЖ Байна.. Зээл авсан Хумуус зээлээ толж БАЙГАА шуудээ
2016-10-12
Зочин:
Fortuna, Гарамгайбаатар, Шуудан Зоригоо, Зика нар л Бондын хөрөнгийг хувааж хуваарилж идсэн. Дээрээс нь Алтанхуяг, Сайханбилэг нар тийм боломж олгосноороо хариуцлага хүлээх учиртай.
2016-10-12
Irgen:
51 g ni huvichilchih umsan,
2016-10-12