“Дэлхийн стандартын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэв
2016-10-14

 

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын “Стандартчилал, Хэмжил зүйн ажилтны өдөр” болон “Дэлхийн стандартын өдөр”-ийг тохиолдуулан  салбарын нийт ажилтнууд, үе үеийн ахмадууд болон стандартчилал, хэмжлийн нэгдмэл байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгох, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршиж байна.

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчлэх, “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгох гол зорилтууд тусгагдсан.

 

Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд  хэрэглэгчид үзүүлэх ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, зах зээл дээр хуурамч, дууриамал, баталгаагүй бүтээгдэхүүн нийлүүлэгдэн хэрэглэгчдийг хохироох явдлыг таслан зогсоох,  үйл ажиллагаандаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын  оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчийн санал хүсэлтийг тусгах зэрэг  олон үйл ажиллагаанд танай байгууллага чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

Та бүхэндээ Монгол улсын төрийн байгууллагуудаас анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны “ISO 9001” стандартыг нэвтрүүлэн амжилттай үнэлэгдсэнд халуун баяр хүргэж стандартчилал, хэмжилзүйн салбарыг хөгжүүлэх ажил үйлс нь  өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

 
Shuud.mn
Сонин хачин