Сонгуулийн солиорол суманд хүчээ авчээ
2016-10-14

Гэрэл зургийг MPA.MN

 

Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль болоход ердөө хэдхэн хоногийн хугацаа үлдээд  байна. 

 

Санал хураалтын ажиллагаа энэ сарын 19-ний 07.00 цагаас орон даяар эхэлж, 22.00 цагт дуусах бөгөөд маргааш өглөө гэхэд дүн нь  албан ёсоор тодорхой болох  учиртай. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм.

 

Тэгвэл сонгууль дөхөх тусам нэр дэвшигчдийн сурталчилгааны хэлбэр олширч, өрсөлдөгч намын нэр дэвшигчээ гутаах оролдлого гарах болжээ. Ийм үзэгдэл 3000 мянга гаруйхан хүн амтай жижиг сумдад бүр хүчээ авч эхэлсэн сурагтай. 

 

Хүн амын тоо нь ердөө 3000 гаруй. Санал өгөх эрх бүхий насанд хүрэгчдийн тоо нь 1800 орчим жижиг суманд өрсөлдөөн тун чиг ширүүн өрнөж буй гэнэ. Нэг намын нэр дэвшигчийн сурталчилгаанд ажиллаж буй хэсэг этгээд өрсөлдөгч намынхны зураг бүхий постерыг сэглэж, нэр дэвшигчдийг нь танигдахын аргагүй болгосон жишээ ч олон байна.  Арга ядсан зарим нь зургаа нийгмийн сүлжээнд постолж ийм ухамсар дорой үйлдлээ даруй зогсоохыг шаардаж буй сурагтай.

 

Хэдхэн мянган хүн  амтай нэг нутгийнхан энэ мэтээр солиорч байхад, сая гаруй хүн шигсэн нийслэлд хотод бол энэ энгийн үзэгдэл бололтой.

 

Үүнээс гадна Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-д нэр дэвшигч нэг залуу сумаа Сингапур шиг хөгжүүлж иргэдээ Саудын Араб шиг баяжуулна гэж амласан байгаа юм. Бас нэг нөхөр сумын инфляцийг улсаас тасдан бууруулах амлалт өгсөн удаа ч бий. Ер нь сумын иргэдийг төлөөлөхөөр нэр дэвшиж буй хүмүүс нэг л биш ээ.

 

Сонгуулийн солиорол оо  гэж.

 

Эх сурвалж: mminfo.mn / Г.Сондор /

Shuud.mn
Сонин хачин
aaa:
sumand namiin gishuunchlel ogt hereggui, ah duugeeree namaas bolj hereldej baihaar shuud irgedeesee devshuulj songoj bh ni zov...
2016-10-16
aaa:
yaag zov, MAHAH-g bishgui l songoloo, odoo hangalttai...
2016-10-16
Бас нэгэн сонгогч:
Монгол орон их задрал руу марш. Хөгжил дэвшил,улс орны ирээдүй Баяртай.
2016-10-15
Irgen:
Nam buschuudaas songoh heregtei bj dee.
2016-10-15
Зочин:
Нам дагсан бөхс долоогч хулгайч нарын нэр дэвшэн ажилтай цалинтай болох гэсэн сонгууль
2016-10-14
Зочин:
Хахаха сүүлийнх лайтай болсон шүү. Сумын инфляцийг салгаж бууруулна айн...
2016-10-14
Зочин:
Ардчилсан намын нөхдүүд муухай юмдаа улс орныг баахан өрөнд оруулж хаячхаад одоо тэр их өрийг нь цэгцлэх ажил хийж байхад энэ тэрийг зогсоолоо гээд бөөн хар пиар энийгээ мэддэг бол ичээсэй нээрээ
2016-10-14
zochin:
MAN ch gesn hereg algaa uchnuun jil sumin ITH-d ner devshigdsen garuud yu ch hiigeegu bj bas dahin songogdono geel yvj bhi dornod aimgiin ter neg sum
2016-10-14
Зочин:
МАНАН-г бүү сонгоорой
2016-10-14
aaa:
yaag zov, MAHAH-g bishgui l songoloo, odoo hangalttai...
Зочин:
Ниитлэл бичсэн хүнийг тэнэг гээгүй. шүү
2016-10-14
Зочин:
Энэ ямар тэнэг. хүн юу бичиж бгаагаа мэдэж бгаа боловуу чаавас. Бас нэг өөрийхөө амьдралыг төвхнүүлж чадаагүй байж таны амьдралыг би дээшлүүлэнэ гэж маанагтаад улаан зангиа.унжуулаад. хулдаасан дээр зургаа хэвлээд. тэнэг лоозон.дэвшүүлээд. сонгуульд яах гэж орж бгаач мэдэхгүй. Халтар бацаан уудын. Нэг бгаа даа
2016-10-14
Зочин:
Сум, хороодод намаас дэвшсэн хүмүүсийг сонголгүй ард олны дундаас бие даагсдыг дэмжвэл яасан юм бэ?
2016-10-14
Зочин:
АН-ын хулгай нар монгол улсын эдийн засгийг элгээр нь газар хэвтүүлсэн
2016-10-14