Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
2016-10-17

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 38 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Мөн хөдөө орон нутгийн замын ослоор хоёр хүн нас баржээ.

СБД-ийн нутаг Алтайн гудамжинд T.Landcriuser маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 32 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.

Мөн СБД-ийн нутаг Их тойруу Өлзий төвийн уулзварт амины H.Grace маркийн авто машины жолооч Б нь M.Colt маркийн Т жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 25 настай эмэгтэй А нарын 4 хүн гэмтсэн байна.

Хөвсгөл аймгийн Ар булаг сумаас баруун тийш 30 км-т Харын завсар гэх шороон замд H.Porter маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 1 нас 5 сартай эмэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Мөн аймгийн Тосонцэнгэл сумаас хойш 20 км-т Асгат гэх шороон замд Э жолоочтой Зил-130 маркийн авто машин онхолдож жолооч 51 настай эрэгтэй Э-гийн амь нас хохирсон байна.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
осол:
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ БУУРАХГҮЙ БНА. ХААНА ХААНАА БОДОХ, АЖИЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ. ЧАНАРГҮЙ СУРГАЛТ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ДААТГАЛЫН БУРУУ ТОГТОЛЦОО ДААТГАСАН МИНИЙ ӨМНӨӨС ДААТГАЛ ТӨЛНӨ ГЭЖ ДАВРАХ ГЭЭД .....САХИЛГА БАТ....АРХИДАЛТ ....ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ