1100 хүүхдэд цацруулагчтай ханцуйвч тараав
2016-10-18

Замын цагдаагийн газар, Петровис ХХК хамтран замтай ойр байрлах, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эрсдэлтэй II сургуулийн 1-5 дугаар ангийн нийт 1100 хүүхдэд Цацруулагчтай ханцуйвч бэлэглэлээ.

 

 

Уг ажил нь хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг хүүхэд багачууд, олон нийтэд таниулах, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээ мэдээллийг хүргэх, эцэг эх, асран хамгаалагч, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгой юм.

Shuud.mn
Сонин хачин