Шадар сайд говийн аймгуудад ажиллалаа
2016-10-18

 

Монгол Улсын  Шадар сайд  Дундговь, Өмнөговь аймагт ажиллан сумдын удирдлага, төрийн албан хаагчид болон иргэдтэй уулзаж , улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.

 

Уул уурхайн олборлолт зэргээс үүдэн усны нөөц хомсдож, ил задгай булаг шанд ширгэж үгүй болж байгаад иргэд хамгийн их сэтгэл зовж байгаагаа илэрхийлж байлаа.Цаашид уул уурхайн  салбарыг хөгжүүлэхдээ  усны асуудлыг бодолцож, байгаль экологийн тэнцвэртэй байдлаа хадгалж, хамгаалж авч үлдэх зайлшгүй шаардлагатай байгааг Шадар сайд онцлов.

 

Өмнө нь Шадар сайдаар ажиллаж байхдаа Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн шороон замаар хүнд даацын автомашинаар нүүрс зөөж байгааг зогсоосноор тоос шороо эрс багассанд иргэд талархлаа илэрхийлж байлаа.

 

Сургууль, цэцэрлэг, говийн бүсийн оношилгооны төв, аймгийн төвийн театр, сумын соёлын төвийг засварлах, шинээр барихад анхаарал хандуулахыг иргэд хүсч байлаа.Мандалговь хотын Хөгжимт драмын театр, нэгдүгээр 10 жилийн сургуулийн барилга хуучирч муудсаны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болж нурж эхэлжээ.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургууль, цэцэрлэгийн барилга ч мөн хуучирсан байна.Тулгамдаад байгаа асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхийн төлөө ажиллана.Аймаг, орон нутгийн удирдлагууд ч нөөц, боломжоо дайчлан ажиллах нь чухал гэдгийг Шадар сайд хэллээ.

 

Мөн өдрүүдэд Шадар сайд Өмнөговь, Дундговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.Хоёр аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна.  Аймгийн удирдлага өвс, тэжээлээ Сүхбаатар аймгаас, багсармал тэжээл, малын бусад нөөц тэжээлийг хотоос татаж аймаг дахь улсын нөөцийн цэгт байршуулж байна.

 

Орон нутагт, тэр дундаа төв, суурин газруудад өвөлжилтийн бэлтгэл ажил тодорхой түвшинд хангагдсан.Гэхдээ цаг агаарын хүндрэл, тухайн үед нөхцөл байдал хэцүүдвэл гэж тооцоолж бэлэн байдлаа улам сайжруулах хэрэгтэйг Шадар сайд зөвлөлөө.

 

“Эрдэнэс таван толгой”-“Тавантолгой” хоорондох 13 км замыг хатуу хучилттай болгоно

 

Шадар сайд У.Хүрэлсүх говийн аймгуудад ажиллахдаа “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилтай танилцлаа. Тус компани үйл ажиллагаагаа эхэлсэн 2010 оноос хойш  Цанхийн уурхайгаас 2016.09.30-ны байдлаар 22 сая тн нүүрс олборлож, 100  сая метр.куб  уулын цулын ажил гүйцэтгэжээ.

Компани манай улсын нүүрсний экспортын 32 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн нь БНХАУ-ын нийт коксжих нүүрсний импортын 12 хувь гэсэн үг юм. Урд хөршийн нүүрсний импорт нэмэгдэх хандлагатай байгаа учир уурхайн үйл ажиллагааг улам сайжруулж, олборлолтоо нэмэхээр төлөвлөж байгаагаа уурхайн удирдлага танилцууллаа. Усны эх үүсвэр хүндрэлтэй учир  ойрын хугацаанд бага оврын хуурай, нойтон баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барих шаардлага ч тулгарчээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн асуудал бол зөвхөн энэ компанийнх биш учир төр, засаг дэмжлэг үзүүлнэ.Дулааны цахилгаан станц барих, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зэрэг ажлыг  цогц хэлбэрээр нь шийдэх ёстой. Ингэснээр уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах учиртай” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” компаниас орон нутгийн “ Тавантолгой” хүртэлх 13 км шороон замаар хүнд даацын автомашинаар урьдын адил  нүүрс тээвэрлэж байгааг Шадар сайд газар дээр нь очиж харлаа. Улмаар  ирэх онд “Эрдэнэс Эм Жи Эл”ХХК-ийг өөрийн дотоод нөөц хөрөнгөөр энэ замыг хатуу хучилттай болгох, замын ажлыг даалгасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг “Гашуун сухайт” ХХК-ийн удирдлагад үүрэг болголоо.

 

Ханбогд суманд Гал унтраах анги байгуулна

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллахдаа ирэх онд тус суманд гал унтраах анги байгуулж, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагын ажиллах хүчийг нэмэгдүүлж, ажиллах орчинд нь анхаарна гэдгээ хэллээ.

 

Ханбогд сум уул уурхай дагасан хол, ойрын иргэдийн хөлд дарагдаж энэ хэрээр хэв журмын зөрчил, гал, осол аваар, гэмт хэрэг их гарах болжээ.Мөн төрийн байгууллагуудын ачаалал эрс нэмэгдэж иргэд хангалттай үйлчилгээ авч чадахгүй байгаа учир Шадар сайд ийм шийдвэр гаргасан байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Huts:
Ystoi mooordog Muu HULIGAAN HULGAICH be !!! Yuu ch Chadahgui baig
2016-10-18
kkk:
Neg musun erunhii said hiilgeechee huchtei hun uur bn shuu.umnu ni shadar said gej bga ugui ni medegdehgui l yumnuud bdgsan
2016-10-18