Нийслэлд сонгогчдын ирц 12.84 хувьтай байна
2016-10-19

Нийслэлийн сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт нийслэлийн хэмжээнд 12 цагийн байдлаар 12.84 хувьтай байна. Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 37 иргэн санал өгөхөөс 110 мянга 404 иргэн саналаа өгчээ.

 

Дүүргүүдээс Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу 23.23 хувьтай санал хураалт үргэлжилж байгаа юм. Нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин