Амьд цэцэгсийн баглаагаар аз жаргалыг түгээлээ
2016-10-19

 

Цэцэгт Мэндчилгээ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр”-т оролцож амьд цэцгэсийн баглаагаар аз жаргалыг түгээлээ

 

Хавдар судлалын үндэсний төвөөс зохион байгуулсан “Хавдрыг даван туулагчдын талархлын баяр” буюу хавдрын өвчинтэй тэмцэж, даван туулж буй хүмүүст зориулсан өдөрлөг сайхан болж өнгөрлөө. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү ажилд гар бие, сэтгэл зүрхээрээ дэмжин оролцсондоо баяртай байна. 


Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл маш ихээр нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд 4563 хүн энэхүү хүнд өвчнөөр оношлогдсон харамсалтай тоо баримт байдаг юм байна. Бид өөрсдийн үйл ажиллагааныхаа хүрээнд эдгээр хавдрын өвчлөлтэйгөө сэтгэлийн тэнхээ, зориг тэвчээрээрээ даван туулсан тэдгээр хүмүүст багахан ч гэсэн сэтгэлийн дэм болох үүднээс урт удаан, энх тайван амьдралыг билэгддэг цэцэгсийг бэлэглэж сэтгэлийн дэм, баяр хөөр бэлэглэсэн юм.


Цэцэг байгаа газарт Аз жаргал оршдог шиг манай хамт олон аз жаргалыг бусдад түгээж, мэдрүүлж ажилласандаа сэтгэл хангалуун байна.


Бид хүмүүнлэгийн ажлын хүрээнд тантай ч бас хамтран ажиллахдаа таатай байх болно. 

 

Shuud.mn
Сонин хачин