Bank of China Монголд орж ирвэл...
2016-10-24

Монголын радио хятадаар мэндэлбэл би үхнэ... хэмээн яруу найрагч Б.Галсансүх шүлэглэсэн нь бий. Монголоо бодсон хэн бүхний л зүрхнээс ийм үг ундрах биз ээ. Тэгвэл тун удахгүй монголчууд бид юаниар гүйлгээ хийгээд эхэлбэл та юу хэлэх вэ.

 

 

Ийн эмзэглэх шалтгаан байна. Юу гэвэл БНХАУ-ын Их дөрвөл хэмээх ойлголтод багтдаг Bank of China салбараа Монголд нээх тухай сүүлийн үед эрчимтэй яригдах болов. Тэндээс хүсэлт тавьчихсан. Энд манай эрх баригчдын зүгээс ч дэмжээд эхэлж буй бололтой. Эдийн засаг хүнд байгаа энэ үед гаднаас орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж, бага хүүтэй зээл орж ирнэ гэдэг мэдээж сайхан. Гэвч гадны банк манай улсад салбараа нээвэл юу болох вэ.

 

Гадаадын банк аль нэг улс руу орохдоо эхлээд бага хүүтэй мөнгө зээлүүлдэг. Үүнд нь тухайн улсын аж үйлдвэр, уул уурхай, дэд бүтцийн салбарынхан голдуу хамрагддаг. Энэ жишиг манайд ч адил гэсэн үг.

 

Гэтэл  тэд маань зээлээ төлж чадахгүйд хүрвэл бид хичнээн их баялагтай орд газруудаа Хятадын банкинд тавьж туухыг таашгүй юм. Энэ нь байгалийн асар их нөөцтэй орнуудад өөрийн салбараа нээх хүсэлтэй байдаг гаднын банкныхны хувьд томоохон олз төдийгүй хамгийн гол зорилгодоо хүрлээ л  гэсэн үг.

 

Гадаадын банк нь хөгжиж буй болон буурай орнуудад сал­бараа нээхдээ дотоодын голлох аж үйлдвэрүүдийн салбарын өрсөлдөх чад­варыг үгүй хийж, эдийн засгийн бүрэн хараат болгохын зэрэгцээ зээлийн барьцаа хөрөнгө, батлан даалтаар дам­жуулан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ноёрх­лоо тогтоож эхэлдэг.

 

Зээлээ төлж чадахгүйд хүрсэн стратегийн чухал ач холбогдолтой томоохон үйлдвэр, обьектуудынхаа дээр бид хятад ханзтай хаяг  хадах  цаг  ирэхэд гайхах зүйлгүй.

 

Хамгийн аюултай нь тусгаар улсын илэрхийлэл болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ алдагдаж, бид төгрөгөөрөө цаасан шувуу хийж нисгэх цаг ирэх вий. Учир нь гадаадын банкууд ихэвчлэн ам.доллар эсвэл бусад валютаар зээл олгодог тул валютын ханшны эрсдэл, төгрөгөөр илэрхийлсэн бүтээгдэхүүний ханшны хэлбэлзлээс инфляцийн хурд хөөрөгдөх бодит аюул үүснэ гэсэн үг.

 

Яваандаа “хайр зарлаж” орж ирсэн банк маань аашаа гэнэт хувиргаж, ихээхэн хэмжээний зээл  олгосныхоо дараа бодлогоор зээлээ зогсоох, өмнө нь гаргасан зээлийн нөхцөлөө чангалах, дордуулах, төлбөрөө нэн яаралтай төлөхийг шаардаж эхэлбэл дотоодын аж ахуйн нэгжүүд олноор дампуурах, төлбөрийн асуудалтай тулгарах аюултай юм.

 

Энэ эрсдэл хөгжингүй орнуудад ч тулгарч байсан жишээ бий. Тухайлбал Францын төвбанкны судлаач Беллевиллегийн дүгнэснээр хямралын үеэр гадаадын банкууд хөрөнгөө огцом татсанаар санхүүгийн зах зээлд үүссэн зээлийн шокийн сөрөг нөлөө одоо ч Францын эдийн засгаас бүрэн арилаагүй байна (Belleville, 2014) хэмээн тэмдэглэсэн байдаг.

 

Өмнөд Солонгост л гэхэд зах зээлд нь хямралын шинж ажиглагдаж эхэлмэгц тус улсад үйл ажиллагаа явуулж байсан гадаадын голлох банкууд (KB Finance holdings, Hana Finance holdings гэх мэт) үйл ажиллагаагаа хязгаарлаж эхэлснээр хямрал улам гүнзгийрсэн байна. 

 

Ер нь л гадаадын банкны оролцоо зах зээлд өсөх хэрээр Мон­голоороо овоглогддог үндэсний банк, санхүүгийн салбар гүн хямралд орж, ажилгүйдэл нэмэгдэх, үүнээс болж нийгэмд бухимдал, тогтворгүй байдал үүсэх нь хэнд ч ойлгомжтой. Гэвч эрсдлүүд үүгээр зогсохгүй. Хамгийн аюултай нь яваандаа Монгол Улсын эдийн засаг гадаадынхны хяналтад бүрэн орж хөгжлийн бодлого, стратеги алдагдаж, өөрийн газар нутагтаа тавих  хяналт сулран тусгаар тогтнолоо алдах аюултай юм.

 

Өнөөдөр Монголын банкууд санхүүгийн салбарын 97 хувийг бүрдүүлж байна. Энэ нь хэдийгээр мундаг үзүүлэлт мэт харагдах ч бүх банкуудын актив нийлээд 12 орчим тэрбум ам.доллар буюу 23.9 их наяд төгрөг л байна. Хажууд нь Вank of China 560 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Харьцуулбал дэлхийн дэргэд цэг хатгасан мэт л үзүүлэлт.

 

Дээр өгүүлсэнчлэн Bank of China-гийн Монголд орж ирэх гол хөзөр нь бага хүүтэй зээл. Үүнтэй манай хувийн хэвшлийн банкууд яасан ч өрсөлдөж чадахгүй. Учир нь Монголын арилжааны банкууд дэлхийд хамгийн өндөр хүү болох 15-20 орчим хувийн хүүгээр хадгаламж татан төвлөрүүлдэг тул зээлийн хүү 19 хувиас буух аргагүй. Энэ тохиолдолд ялалт Вank of China-гийнх болно. Бизнес эрхлэгчид тэдний үүдийг л сахина гэсэн үг.

 

Гэвч бага хүүтэй зээл авч л байвал Монголын арилжааны банкууд дампуурах нь хэнд хамаатай юм гэж амиа бодох нь утгагүй хэрэг ажээ. 

 

Учир нь  хэн ч банкнаас зээл авахдаа иргэний үнэмлэхээс эхлээд санхүүгийн байдлаа бүрэн тайлагнасан материал бүрдүүлдэг. Нэг ёсондоо бид гадны банкинд Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжийн талаарх томоохон мэдээллийн сан бүрдүүлж өгөх бөгөөд  үүнийг дараа нь хэн яаж хэрхэн ашиглахыг таашгүй юм.

 

Bank of China банкны 67 хувь нь Хятадын төрийн өмчийнх тул тус улсын төрийн бодлогоор үйл ажиллагаагаа явуулдгийг үгүйсгэх аргагүй нөхцөлд шүү.

 

Эцэст нь гаднын банк Монгол Улсад салбараа байгуулсан нөхцөлд үүсч болох эерэг үр дагавар нь сөрөг нөлөөнөөсөө их байгаа ийм нөхцөлд Монгол Улсын язгуур эрх ашиг, улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн болон цаашлаад геополитикийн төвшинд хараахан дархлаа нь бүрдээгүй байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.БАЯР

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mongolin ariljaani banknuudin zahialga l bna. Mongol hugjihgui bgaa neg shaltgaan ni ariljaani bank nii chudur shuu.
2016-10-29
zochin:
hedhen ariljaanii bankuud hunii hurungiig uneguiduulj avch sursan ah duu eej aavtaigaa niilj CHenj hiij dollar ugaadag ene heden lombarduudiig darah gadnii baga huutei zeei heregtei bna.Bitgii tolgoigoo ugaalga yu ch gej bsan gadnii bank oruulah ni zuv duu
2016-10-26
Zochin:
Ariljaanii bank nertei ard tumenee shulj hanadaggui shunaltanuud... Dollariin chenj hiij bayajdag ue ni duusna geed booj uhlee yu..
2016-10-25
Аз:
Ард түмнээ шулж л байвал болдог гэж боддог юм байх даа.
2016-10-25
Ard:
Mgl ...d. Undesni bank. Bainauu ard tumenee shulah .........
2016-10-25
zzz:
Yumiig dandaa muugaar harj bhiimdaa.
2016-10-24
ХОШГИРОГЧ:
тэртээ тэргүй эбээ нам буудчихсан
2016-10-24
БҮҮ АЙ.....ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХОШГОРСОН:
Японы Савада Холдингийнхоо ХААН банк, Люксембургийн GIB-ийнхээ Худалдаа Хөгжлийн Банк, ОХУ-ын Громовынхоо Чингис Хаан банкиндаа жилийн 18-25 хувийн хүү төлөөд амьдарцгаая дөө, шинэ юм болгоноос бид айх юм. И-март ороод ирэхэд Солонгосчууд эзэллээ гэнэ, Мобиком ороод ирэхэд Япончууд үндэсний аюулгүй байдалд халдлаа гэнэ, Skytel нээгдэхэд Солонгосчууд бүх мэдээлэл хулгайллаа гэнэ, Төмөр зам тавья гэхээр Хятадаас танк ороод ирнэ шүү гэнэ, ОХУ-аас 100 колонк бариад маш хямдхан шатахуун нийлүүльё гэхээр эдийн засгийн хараат байдлаа алдлаа гэнэ ОХУ-аас шатахуунаа 100 хувь авч байж, ТҮЦ машин ажиллуулахаар Израйлын компани программ хангамжийг нь хийсэн юм гэнэлээ гээд айцгаана. Айж амьдарцгаах ямар хэцүү юм бэ дээ.
2016-10-24
ХОШГИРОГЧ:
тэртээ тэргүй эбээ нам буудчихсан
ОРУУЛАХ НЬ ЗӨВ:
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БООМИЛОГЧ МАНАЙ НЭРТЭЙ ТАНАЙ БАНКНУУД Л ЭСЭРГҮҮЦЭЖ ИЙМ ЮМ БИЧИЖ БГАА ЮМ
2016-10-24
Зочин:
Америк Европын Холбооны улсуудад салбараа нээгээд тэдгээр улсуудын монго нь юань болчихоогуи л баигаа даа Эсэргууцээд баигаам бол ундэслэлтэи гаргалгаа гаргаач дээ Женко саяхан л нариин царигаар танк орж ирнэ гэж аилгаад л баисан
2016-10-24
ard:
Hen ch gesen baga hvvtei mungiig hvsne bizdee.Dugaarlah ni gartsaagvi,undur hvvtei bankuud dampuurah ni gartsaagvi sh dee.Zah zeeliin huuli.
2016-10-24
Зочин:
Монголын луйварчин банкнууд иргэдээ бодохгүй байгаа юм чинь Иргэд бид та нарыг бодох алба байхгүй... бага хүүтэй банк орж ирнэ гэхээр энэ хэдэн банк нэртэй ломбардны ШЭЭС нь гойжиж үхлээ
2016-10-24
irgen:
Manai ulsad tolgoigoo ajiluuldag darga heregtei baisan yum odoo dandaa gadaadaas zeel avah tusuviin mungunuus hulgai hiigeed darga iim baihad bid yaj hugjih yadyyrlaas garah yum be
2016-10-24
Зочин:
Ediin zasgaar ezewlj bainadaa.
2016-10-24
eniig bichsen hulgaich zail tsaashaa:
YOSTOI HUTSVAA ZAIL HUUREE BIDEND HADALAMJ BHGUI .LUIVARCHID EH ORNIIG MAANI ZARAAD OKSON MUNGUU BANKIND UNDUR HUUTEI HADGALYULDAG BID ZZEEL AVSANAAR TER BUZAR MUNGII NI USGUJ UGCH BNA . TEHLEER GADNII BANKTAI NIILJ DOTOODIIN HULGAICH NARA MUHUUGUUD DARA NI 21 ONIIHOO UIL YAVDLIIG DABTANA TEGEED URGUI BOLNIO KKK
2016-10-24
1115:
юунаас нь айгаад байгаа юм бэ.их хадгаламжтай хүмүүс бас банкуудын ашиг буурах учраас дургүйцээд байгаа юм бишүү.юм хийх гэж зээл авдаг болохоос шатах гэж авдаг юм уу.зээлээ төлж чадахгүй бол барьцаагаа алдана гэж толгой угаахаа болимоор юм.одоо бага хүүтэй нөхцөл сайтай мөнгө л хэрэгтэй байна.монголд тэр нь олдохгүй байна.10 хувь нь алдана л биз .үлдсэн нь босоод ирнэ .дэлхийн 40 өөд оронд салбартай банкнаас айгаад байх гэж.одоо нөгөө төмөр зам тавихаар танк орж ирнэ гэдэг шиг тархи угаах гэж үзэж байх шиг байна.манай банкууд чинэ харин жинхэнэ луйварчид болсон шүү...
2016-10-24
БАНК ОФ ЧАЙНА.:
Банк оф Чайна хэзээ ч Монгол төгрөгөөр гүйлгэ хийж байсангүй, хийж байгаа ч үгүй ,цаашид хийхгүй Тэгээд ч Юань Дэлхийн валют болсон. Хэдэн Монгуугийнхаа хэрэглээний зээлийн хүүг бууруулах гэж байж балрах вий дээ. ҮНЭГҮЙ ЮМ ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ ГЭДЭГ. Өнөөдөр бид бага хүүтэй магадгүй хүүгүй зээл авч болох ч хэзээ нэгэн өдөр хаа нэгэн газарт төлбөр төлж л таарна.
2016-10-24
zochin:
gui ee tertee tergui amerikiin mynganii soriliin sangaas orj irsen 250 say dollr deer buh sum bolon bagaaud mongoliin buh medeeleliig ugsun tiim olhoor odoo neg ih sanaa zovood baihdaa yadag ym be orj irvel orj irne l biz
2016-10-24
зочин:
Гадны банк орж ирэх бол зээлээ Монгол улсад монгол төгрөгөөр л олгох нөхцөлтэй байх хэрэгтэй. Одоо байгаа арилжааны банкууд ч гэсэн гаднаас засгийн газрын баталгаатай зээл аваад манай хэдэн хөдөлдөгүүдэд 15-25 хувиар зээл олгоод зөрүүн дээр нь мөнгө хүүлж амьдарч байгаа. Бид Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа ганц улс биш биз дээ. Мундаг том юм яриад сууж байхаар Чех мэт жижиг улсын аргаар амь зууж чаддаггүй хоосон толгойнууд. Баялаг байгаад ч олигтой гэрээ хийчихгүй нэг охиноо хадамд гаргасан өнгөрсөн ухааны юм яриад сууж байхал хонь шиг сууж байдаг юу гэж ч хэлэх юм муу үг олдохгүй юм
2016-10-24
Зочин:
Японы Савада Холдингийнхоо ХААН банк, Люксембургийн GIB-ийнхээ Худалдаа Хөгжлийн Банк, ОХУ-ын Громовынхоо Чингис Хаан банкиндаа жилийн 18-25 хувийн хүү төлөөд амьдарцгаая дөө, шинэ юм болгоноос бид айх юм. И-март ороод ирэхэд Солонгосчууд эзэллээ гэнэ, Мобиком ороод ирэхэд Япончууд үндэсний аюулгүй байдалд халдлаа гэнэ, Skytel нээгдэхэд Солонгосчууд бүх мэдээлэл хулгайллаа гэнэ, Төмөр зам тавья гэхээр Хятадаас танк ороод ирнэ шүү гэнэ, ОХУ-аас 100 колонк бариад маш хямдхан шатахуун нийлүүльё гэхээр эдийн засгийн хараат байдлаа алдлаа гэнэ ОХУ-аас шатахуунаа 100 хувь авч байж, ТҮЦ машин ажиллуулахаар Израйлын компани программ хангамжийг нь хийсэн юм гэнэлээ гээд айцгаана. Айж амьдарцгаах ямар хэцүү юм бэ дээ.
2016-10-24
oruulj iree:
Tegeed heden ger bul busdiigaa huuleed busad ni yadraad amidrah u? hun er ni yah gej amidardgiin sain saihan hangaluun baihiin tuluu amidardagiin. Hyatad neeg bankaar damjuulj orj ireed ezlene gesen um baihgvi l baihgvi u. heden banknii zahiraluud l booj uheh gej bna shd. tertee tergvi naad tom bankuud chine dandaa gadaad ezentei. Y ugaa hutsaad bgaan be. Oruulj iree ank of Chinag. bitgii hudlaa surjignene. Surjignelin tsaana nuugdsan heden banknii ezed
2016-10-24
Dash:
Yag unen. Doorh huntei sansl niilj bna.
2016-10-24
БАНК ОФ ЧАЙНА.:
БАНК ОФ ЧАЙНА ОРЖ ИРВЭЛ МАНАЙ БИЗНЭСИЙН БА ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛҮҮД БОЛОХ ХАРИУГҮЙ ЖИЖИГХЭН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХ ГЭЖ АЖИЛЛАХГҮЙ ЭЭЭ.. ГАНЦХАН УУЛ УУРХАЙН НЭЭГДСЭН БА ИРЭЭДҮЙД НЭЭГДЭХ БҮХ ОРДУУДЫГ САНХҮҮГИЙН АРГА ХЭРГЭСЛЭЭР БАРЬЖ АВАХ ЗАЛГИХ ГАНЦХАН ЗОРИЛГОТОЙ. ТЭРНЭЭС БИШ ОРОН СУУЦ ЭЛЕКТРОН БАРААНЫ ГЭХЧИЛЭН ХАРИУГҮЙ ЗЭЭЛҮҮДИЙГ БАРАГ ХҮҮГҮЙ ӨГЧИХСӨН Ч ЧАДНА. 3,0 САЯ МОГУУНУУД БАЯРЛАЛДААД Л БАХИРААД БАЙХААС МОНГОЛ НУТГАА ТАВИАД ТУУЖ БАЙГААГАА ОГТ ОЙЛГОХГҮЙ .
2016-10-24