Маргот Робби сайхан бүсгүйгээр тодров
2016-10-24

“Тарзан”, “Үхлийн салаа” киногоороо олны танил болоод буй холливуудын уран бүтээлч Маргот Робби Австралийн “MAXIM” сэтгүүлээс тодруулдаг “Австралийн хамгийн үзэсгэлэнтэй 100 бүсгүй” жагсаалтыг тэргүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүл өнгөрсөн есөн сарын хугацаанд уншигчдынхаа дунд олны танил хамгийн сайхан бүсгүйг шалгаруулж, цахим шуудангаар нэрийг явуулахыг хүссэн аж.

 

Өнгөрсөн хугацаанд жүжигчин бүсгүй уншигчдаас хамгийн их саналыг авчээ. Робби нийт уншигчдын 54.9 хувийн санал авсан байна. Өнгөрсөн оны “Австралийн сайхан бүсгүй”-гээр поп дуучин Делта Годрем тодорсон билээ. Тэрбээр энэ оны жагсаалтад багтаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин