Агаарын бохирдлыг бууруулах санг сэргээнэ
2016-10-24

Засгийн газрын 100 хоногийн хүрээнд БОАЖ-ын  сайд  Д.Оюунхорол мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд  салбартаа хэрэгжүүлсэн ажлыг тайлагнав.  БОАЖ-ын  сайд  Д.Оюунхорол:

 

-Монгол Улс нүүдлийн аялал жуулчлалын төв байх болно.  Өнгөрсөн гурван сарын хугацаанд хийсэн гол ажлын нэг бол Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдал юм. Хурлын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг гаргасан. Нүүдлийн аялал жуулчлалын Үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг НҮБ-аас дэмжихээ илэрхийлээд байна.

 

Монгол Улс  эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбараасаа олдог орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрд хүрдэг. Товчдоо бол утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж болно. Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсдын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана.

 

Мөн татан буугдаад байсан  Агаарын бохирдлыг бууруулах санг сэргээхээр ажиллаж байна.  Өнөөдөр агаарын бохирдол хэн хүний амьдрал дээрх хүнд сэдэв хэвээр байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өвлийн улиралд эрчим хүчний үнийн шөнийн тарифыг төрөөс даадаг байх, хөнгөлөлт үзүүлдэг байх хэрэгтэй хэмээлээ. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
eeeee pizda mini bolichooch dee uuu huuree:
OOOOO CHI ZUNDUU L TSUSLAA BIZ DEE EEEEE ODOO BOKICHOOCH DEE ODOO TEGEED BAS L UTAA HARHAD BAGASAAGUI CH DOTORH HOR NI BAGASSIIN GEED UMNUH ZASGIIN GAZAR SHIG HUTSAAD BAAHAN IDEH NI DEE HUURHII ARDUUD UTAA GEHEER NI ITGECHIH YUM DAA
2016-10-25
ажлаа хий олон жил ярилаа, мөнгө ч их идлээ:
Мөнгө угаахаа л бодохоос агаарын бохирдолыг бууруулах талаар юм хийсэн билүү? сайд аа, гэр хорооллын үнс, нурмыг гудамжинд ил задгай хаяуулахыг л зогсоож чадвал хотын агаар тоос шороогүй болох нигууртай шүү.
2016-10-25
зочин:
онсон дүгнэлт хийж тулсан зөв арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол агаарын бохирдолын төлөө зарсан мөнгө ямарч үр дүнгүй болдогыг өнгөрсөн хугацааны туршлага бэлхэнээ харуулав. жилд 30000 гаруй иргэд хөдөөнөөс хотод шилжин суурьшдаг юм гэсэн. эдгээр хүмүүсийг шилжин ирэхэд нь суурьшуулах дэд бүтэц бүхий байршлыг шинжлэх ухааны үндэстэй урьдчилан бэлддэггүйгээ тэд дэд бүтэцэд ойрхон уулын орой, үерийн үерийн аман дээр хөөгдөн хөөгдөн бууж агаарын бохирдолыг нэмэгдүүлэхээс цаашгүй байна. төрөөс зөвхөн амиа аргацаасан хэлбэр төдий арга хэмжээнээс хэтрэхгүй байна.
2016-10-24