Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн татварыг хөнгөлөх хэрэгтэй
2016-10-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн ОАТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 4 салбарын татварыг 1 хувьд хүргэх өөрчлөлт оруулж байгаа билээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Засгийн газраас оруулж ирж байгаа татварын талаарх 1 хувийн хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг дэмжиж байгаа.  Газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбарууд татаас ихтэй. Тиймээс салбарыг нь сольж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрлэл зэргийг хамруулвал ямар вэ? Эдийн засагт шаардлагатай байгаа чухал салбаруудыг хамруулах хэрэгтэй байна.  Ер нь бизнес эрхлэгчид татварыг  хууль эрхзүйн орчинг тогтвортой байлгахыг эрмэлздэг. Тиймээс эдийн засгаа босгоход татварын тогтвортой орчин хэрэгтэй гэсэн Засгийн газрын бодлогыг дэмжиж байна.

 

-Төсвийн байнгын хороонд 8 салбар нэмж оруулах санал оруулсан. Энэ нь дэмжигдээгүй. Б.Болд нар салбар харгалзахгүй бүх аж ахуй нэгжүүдийг хамруулъя гэсэн санал мөн дэмжигдээгүй. Таны санал хэлэлцүүлгийн үеэр гараагүй. Гишүүдийн бичгээр ирүүлсэн бүх саналд бид санал хураасан.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Татварын багц шинэчлэл хийх талаар Засгийн газар ямар бодлого барьж байна вэ?

 

-Татварыг хөдөлгөх сонирхол байхгүй. Хамгийн гол нь тогтвортой байдлыг барьж ажиллахыг хичээн байна. Хууль эрхзүйн орчин тогтвортой байх ёстой. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг судалж үзнэ.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үед эдийн засгийн нөхцөл байдал өөр байсан. Гэтэл энэ оны зургадугаар сард Мазаалай бонд гээд зээл авчихсан байдаг юм билээ. Өнөөдөр төсвийн алдагдал 2.6 их наядтай, 580 сая ам.долларын бонд төлөх төлбөртэй байна. Тиймээс нөхцөл байдлыг хөнгөвчилвөл төсвийн алдагдал нэмэгдээд ,зээлээр амьдрах болно.  Засгийн газар Татварын багц хуулиа эргэж харах цаг болсон юм биш үү?

 

-Аж ахуй нэгжүүд ашигтай ажилласан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлж байгаа. Ашгаасаа шалтгаалаад орон тоо нэмэгдэнэ гэж харахгүй байгаа. Хуулийн өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сар хүртэл байгаа учир тодорхой хэмжээний ажлын байр бий болгоно гэж үзэж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Энэ бол Онцгой, гаалийн албан татвар биш аж ахуйн  нэгжийн албан татвар. Аж ахуйн нэгжийн албан татварын хөнгөлөлтийг дэмжиж байсан. Гэхдээ салбараар нь ангилж болохгүй. Эдийн засгийн нөхцөл байдлаасаа болоод дөрвөн салбарт хөнгөлөлт үзүүлэхээр оруулсан юм шиг байна. Энэ нь аж ахуй нэгжүүдээ ялгаварласан хэрэгж болж байна. Нийтэд нь аж ахуй нэгжүүдээ хамруулах хэрэгтэй гэсэн санал байна.

 

-Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг шат дараалалтай хөнгөлж, чөлөөлөх нь авч үзэх ёстой хувилбарууд байна. Гэхдээ хэлэлцүүлгийн үеэр ийм санал гараагүй юм.  Салбаруудын хувьд гишүүдээс олон санал гарч байсан. Валютын ханш байнга хөдөлж байгаа үед экспортын, программ хангамжийн, хийн үйлдвэрлэлийн салбарын Аж ахуйн нэгжийн ОАТ-ыг 1 хувьд хүргэвэл ямар вэ гэсэн санал гарч байсан юм. Засгийн газар судалж үзэж байгаа  дөрвөн салбарт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээр болсон.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Гоо сайханы бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэж, импортыг орлож байгаа шүү дээ. Тэдгээрийг яагаад оруулахгүй байгаа юм бэ ? Олон хүнсний бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэдэггүй, зөвхөн савладаг. Үүнийг ялгах ёстой. Мөн урьд талд хийлгээд шошго наадаг. Үүнд анхаарах хэрэгтэй шүү
2016-10-27
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН НУРААНА,БУЦААНА. Одоо байгаа ЧАДВАР нь л ЭНЭ. АН-ыхан БҮТЭЭНЭ,БОСГОНО.Угаас эх орноо бодсондоо ТЭР. Эвдэрхий замтайгаа ,Эрдэнэтээ Орост өгөөд, Өндөр настан ,хүүхдээ ялгаварлаад,Их Хятадаас мөнгө зээлж эх нутгаасаа барьцаалж, ЭНХБОЛД-МИЕЭгийн бодлоор явах уу. Энэ бүхнийг санагтун.
2016-10-27