Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон улсын аудитаар оруулдаг болъё
2016-10-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Ерөнхийлөгчийн санаалчилсан энэ хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй.  Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх,  Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх,  Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Өмнөх парламентын үед Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан энэ тогтоолын төсөлд хувий хэвшил дэх авлигатай тэмцэнэ, шалгана гэсэн байсан. Хувийн хэвшлийнхэн авлига аваад байна гэдгийг гайхаж байна. Төр авилгатай тэмцэх ажлыг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Энэ хөтөлбөрийн үр дүн хэзээ яаж гарах вэ?

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-Хувийн хэвшлийнхэн тайлангаа заавал өгнө гэсэн заалт төсөлд тусгагдаагүй. Хувийн хэвшилтэй холбоотой үүрэг хүлээх зүйл байгаа. Энэ хөтөлбөр баталж, хэрэгжээд 6 жилийн дараа үр дүн нь гарна.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

 

-Өнөөдөр авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин тодорхой ахиц гарсан. Гэхдээ авлигатай тэмцэх ажлын эрчимжүүлэх үүднээс үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орж, авлигатай тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх юм.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

 

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт олон нийтийг оролцуулах  хэрэгтэй. Монголын иргэний нийгмийн байгууллагууд ямар ч гадаадын байгууллагаас илүүтэй авлигатай тэмцэх ажлыг сайн хэрэгжүүлж чадна. Авлига гэдэгт хамгийн их дарамтлуулж байгаа нь бизнесийн байгууллага.  ТУЗ-ийн гишүүдийг нь хоёр жилээр сонгож байж болох уу. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон улсын аудитаар оруулдаг болмоор байна.

 

АТГ-ын дарга н.Энхжаргал:

 

-АТГ-ын дэргэд Олон нийтийн зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл 15 гишүүнтэй. Иргэний нийгмийн төлөөлөл байдаг. Энэ бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын дарга байдаг. Үүнд таны хэлсэн санаануудыг тусгаад ажиллая гэж бодож байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжид олон улсын аудит оруулахад хууль эрхзүйн орчинг бүрдүүлвэл болно.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Нэрнээсээ эхлээд лоозонгийн шинж чанартай байна. Төрийн албаны тухай болон бусад хуульд ямар тодорхой заалт оруулах гэж байна вэ? Төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулж чадах уу, энэ хуулийн төслөөр. Авлига илэрдэггүй.

 

Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр:

 

-Хуульзүйн салбарын шинэтгэлийг тогтвортой хадгалж, авлигатай тэмцэх чиглэлд төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагыг нэмэгдүүлэх юм. УИХ-ын зүгээс холбогдох хуулиудад өөрчлөлт оруулна. АТГ-ын зүгээс бусад төрийн байгууллагуудтай хамтарч ажиллах юм.

 

АТГ-ын дарга н.Энхжаргал:

 

-АТГ хуулиар хариуцах үүрэг хүлээж байгаа. Жилдээ нэг удаа ажлаа УИХ-д тайлагнана. Авлигатай тэмцэх олон улсын конвенцид Монгол Улс нэгдэн орсон. Албан ёсны конвенцийн зохицуулалттай. Аймаг, орон нутгийн тухайд төлөвлөгөөгөө гаргаж, тухай  тухайн үедээ хэрэгжүүлээд явна.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.  чуулганы хуралдаан үргэлжилж байна.



Н.Энх

 

    

Shuud.mn
Сонин хачин
zochin:
oron nutagt bga zamiin horongo tehnik ihtei oron too bagatai jijig jijig toriin omchit AZZA kompaniudiig huvichilj boldoggui yum uu zahiral nyabo 2-l buhniig medeh yum bna sh de
2016-10-28
zochin:
TSogtbaataraa duureg udirdaj chadhgui baij yu n uls oronii tuhai yriad b.na aa
2016-10-28
Tiiiiim:
Zailuuuuuuuuuuuulaaaaaaaa helhiiiiiim alga ONTS
2016-10-28
Hmmmmmm:
Yuuuuuu hiiiigeeeed bn aaaaaa erhem gishuuuuuuuuudeeeeeeee!!!!!!
2016-10-28
bolio:
Olon ulsiin company-d mungu tuluh ni yy
2016-10-28