Бахархах юмгүй Монгол бахархлын өдөр
2016-11-01

Монголчууд бид Эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг болсоор 3, 4 жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл өчигдөр Чингис богдын мэндэлсэн өдөр тохиож, монголчууд бид нийтээрээ амарч, баярлаж өнгөрөөлөө.  Жил бүр л бид өөр өөр өдөр Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй. 
 
 
 
Манай эрдэмтэд нөр их хөдөлмөрийнхөө үр дүнд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хаан мэндэлсэн гээд тогтоочихсон. Тэр өдөр бидний хэрэглэдэг аргын тооллоор хэдэн сарын хэдэн байсан юм, бүү мэд. Өвлийн тэргүүн сар байсан гээд бодвол аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхэн  хавьцаа аль нэг  өдөр төрсөн байх. Ямар ч байсан бид аргын тооллын хэддүгээр сарын хэдний өдөр төрснийг нь тогтоолгүй өвлийн эхэн сарын шинийн 1-ний өдөр тэмдэглэж байхаар тогтчихсон.
 
 
Тиймдээ ч жил бүр өөр өөр өдөр л Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх бололтой.  За тэр нь ч дүүрсэн хэрэг. Харин манайхан энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байгаа. Дэлхийн талыг эзэлсэн, цэргийн гарамгай жанжин, суут Эзэн богд Чингис хаанаараа бахархаж, бахархлын өдөр болгосон байх. Мэдээж агуу түүхтэй, дэлхийг байлдан дагуулсан хаанаараа бахархдаггүй монгол хүн гэж хаана байх билээ. Гол нь энэ өдөр бидэнд жинхэнээсээ бахархчих, Чингис богдоо дээдэлчих, түүнийг дэлхий дахинаа байя гэхэд монголчууддаа мэдрүүлчих юутай ард түмэн юм бэ. 
 
 
Төв талбайгаа Чингис хааныхаа нэрээр нэрлэчих гээд ч бараагүй. Ардчилсан нам эрх барьж байхдаа төв талбайг Чингис хааны хэмээн нэрийдэхээр шийдвэр гаргасан. Гэтэл МАН-ынхан гарч ирээд л болиулчихлаа. Манайхан нэг иймэрхүү маягаар л Чингис хаандаа хандаж байгаа. Яах вэ, нэг үеэ бодвол Төрийн ордны урд ганц хөшөө барьсан.
 
 
Сүхбаатар жанжинтай нэг талбай булаалдсан их хааны хөшөө. Өөр ер нь Чингис хааныг сануулах юм манай байна уу. Цонжин болдогт байгаа морьтой хөшөөт цогцолборыг яахав оруулж болох юм. Ингээд л дуусаан. Нээрээ нисэх онгоцын буудал, ганц нэг онгоц Чингис нэртэй. Бас нэг архи байгаа юм байна.  
 
 
Жаахан эмгэнэлтэй биш үү. Тэгээд “Монгол бахархлын өдөр”-өөр зохион байгуулж зүйлс нь ч гэсэн жаахан өрөвдөлтэй. Нэг дуучинд “Чингис хаан” одон гардууллаа. Тэр хүнээр бахархахгүй байгаа юм биш. Гэхдээ энэ өдөр бид Чингис хаанаа монголчууддаа, залуу үедээ, цаашлаад дэлхийд сурталчлах ёстой юм биш үү. 2013 онд анх энэ өдрийг тэмдэглэж байсан. Арваннэгдүгээр сарын 4-нд тохиож байлаа. Хэдэн дарга нар оролцсон албан үйл явдал болсноос өөр юм болоогүй.  Энэ жилийн хувьд нэг шинэлэг зүйл байсан нв өмнө нь хэний ч үзэж байгаагүй Чингис хааны хөргийг дэлгэсэн үзэсгэлэн гарлаа. Энэ л нэг бахархахаар зүйл байсан. Бөх бол яах вэ, жил бүр л барилдаж байдаг. Аль ч баярын үеэр барилдана. 
 
 
Бид ингэж Чингис хаанаараа бахархсаар, түүх ярихаас өөрийг хийхгүй байсаар л байх юм уу. Өнөөдөр дэлхийн дахин биднийг Чингисийн Монгол гэдгээр мэддэг. Дэлхийн олон ч эрдэмтэн манай хааны тухай судалж байна. Гэтэл бид хэдэн сарын хэдний өдөр төрснийг нь ч тогтоочихож чадахгүй л сууж байгаа. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 гээд л шийдчихсэн. Дээрээс нь гадаадууд Монголд ирээд Чингис хааны тухай үзээд мэдчих, мэдээлэл авчих газар байгаа бил үү. Байхгүй шүү дээ. Хөтөч хийж байгаа залуучууд нь Монголын нууц товчоогоо хальт мөлт уншсан байвал жаахан юм тайлбарлаж өгөх байх, жуулчдад. Тэгээд л дуусаа. 
 
 
Уг нь бид Чингисийн талбай гээд сайхан том талбай байгуулчих хэрэгтэй. Тэр хавьдаа Чингис хааны музейтэй, иж бүрэн цогцолбортой байвал бүр л сайхан. Яагаад бид Чингис хаанаараа аялагчдыг татаж болохгүй гэж. Агуу хааныхаа нэрийг дахиад 1000 жил ч худалдаж идэх боломж байгаа.
 
 
Гэтэл ядаж ганц том талбай ч зориулж чадахгүй, музейг нь нээгээгүй л байна. Гэтэл манай Оросын жанжин Жуковын музей гээд байгаа. Ийм байж бид Чингис хааны төрсөн өдөр, “Монгол бахархлын өдөр” гэж хий дэмий цээжээ дэлдээд, ганц нэг хүнд одон гардуулаад яах вэ дээ. Өнөөдөр яг үнэндээ залуучууд нь “Өвөөгийн төрсөн өдөр тэмдэглэнэ” гээд л Чингис нэртэй архиа уугаад л байж байна. 
 
 
Жаахан тэрслүү санагдаж байж магадгүй. Зарим хүмүүс юмыг хэтэрхий хараар харлаа л гэх байх. Яг үнэндээ байдал нэг иймэрхүү л байна. 
 
 
mminfo.mn
Н.Пунцагболд
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Chingis chingis gseer delhiin soyoloos 100 jileer hotsrood bnaa hdn zuun jiliin umnu ene aguu hvn bsn ghde unudur bish tiim bolhoor unuudruuruu amidratsgaaya zaluusaa aziin africa nertei bolchood bn europ humuus mongoliig asia africa gej duudaj bn unen bas iim l bn yamar ch hugjil tsetseglelt bhgui haranhui niigem heden namara taltsaar btal bvvr dooshoo orj guitslee mongol min yaahweeeee.........
2016-11-02
Зочин:
Монголчуудад бахархах юм байхгүй. Юугаар бахархах юм.
2016-11-01
Зочин:
Улстөрчдөөсөө асуугаач. АН яагаад өргөн дэлгэр тэмдэглэдэг харин яагаад тэгдэггүй гээд?
2016-11-01
zochin:
замын цагдаагийн урд талын нархан хотхоны гомо мөнхөө чи байрныхаа залууг оролдохоо боль ичиж амьдар чиний тухай ном зохиол хүртэл бичигдэж байгаа гэсэн шүү
2016-11-01
Зочин:
Нэрийг нь дурсахаас айдаг байсн үеийг бодвол нэрийг нь дуурсгаад, нэрэмжит баярыг нь тэмдэглэж байна гэдэг чинь монголчуудын бахархал мөн юм шүү
2016-11-01