Ливан улс Ерөнхийлөгчтэй боллоо
2016-11-01

 

Ливан улс Ерөнхийлөгчтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улс 2014 оны тавдугаар сараас хойш Ерөнхийлөгчгүй байсан юм. Ерөнхийлөгчөөр армийн генерал асан Мишель Аун сонгогджээ. Тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Шинэ Ливаныг бий болгох болно. Шударга, үнэнч сэтгэлээр улсаа удирдах болно” гэсэн байна.

 

Аун улс оронд нь үүсээд буй шашин хоорондохын мөргөлдөөнийг таслан зогсоохоо амлажээ.

 

Тэрбээр уг ажлынхаа хүрээнд суннит шашинтанг Ерөнхий сайдаар, исламын шашны номлогчоор ажиллаж байсан улстөрчийг Парламентын даргаар томилсон байна. Ерөнхийлөгч “Энэ парламент бүх шашныг хүндэтгэх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин