Ким Чен Ун дахин заналхийллээ
2016-11-02

Хойд Солонгосын удирдагч АНУ-ыг заналхийлсэн ээлжит мэдэгдлээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ким Чен Ун “Тун удахгүй бид АНУ-ыг бөмбөгдөх болно. АНУ-ыг устгах чадвартай цөмийн зэвсгийг Пхеньян гаргаж авсан болохоо мэдэгдье” гэж хэлжээ.

 

Пхеньян тун удахгүй дахин цөмийн зэвсэг туршиж, сүр хүчээ олон улсад гайхуулахаар төлөвлөж буйгаа Ким Чен Ун мөн онцолжээ. Тус улс 2000 км-ийн цаана хүрч, байгаа устгаж чадах цөмийн зэвсэгтэй болсон гэнэ. 

 

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба “Бид Пхеньянаас ирсэн мэдээллийг шалгаж байна. Одоогоор хэзээ цөмийн зэвсэг турших нь тодорхойгүй байна” гэж мэдэгдсэн байна.

 

Ким Чен Ун удаа дараа АНУ-ыг заналхийлсэн бөгөөд өнгөрсөн сарын 20-ны өдөр Цагаан ордны тэргүүн Барак Обама Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо дахин зургаан сараар сунгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ene muu uhej baisan hoid solongosiig bas humsaa nuusan muur shig umhii sanaanii tuuli bolson hujaanariig bugdiig n gazriin hursnuus archij hayh yumsan
2016-11-02