Анх зураг тараасан хүнийг шүүхэд өгч, гэр бүлийнхээ нэр төрийг сэргээлгэнэ
2016-11-02

 

Хүүхдээ тэвэрсэн эрэгтэйн зурагтай  “Хүүхдээ шил архиар зарна” хэмээх гарчигтай мэдээлэл өчигдөр цахим ертөнц,  зарим сайтуудад тавигдсан билээ. Тэгвэл өнөөдөр тус мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн газар болон зурган дээрх хүүхдийн ээж, өвөө нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр “2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр нялх хүүхдийг  шил архиар зарна гэх мэдээлэл гарсан. Энэ гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн албан хаагчид шуурхай шалгаж, мэдээллийг тавьсан, мэдээлэлд дурдагдсан иргэнийг хайж эрэн сурвалжлах ажиллагааг явуулсны үр дүнд олсон.

 

Биднийг очих үед мэдээлэлд дурдагдсан иргэн өөрөө цагдаагийн байгууллагад хандах гэж байсан. Тиймээс уг мэдээллийг тавьсан иргэн болон сайтуудад арга хэмжээ авч ажиллана. Зурган дээр байсан эрэгтэй хүүхдээ түр салхилуулаад явж байсныг нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь авч олон нийтэд сүлжээнд буруу ташаа тайлбартайгаар тавьж нэр хүндэд нь халдсан” гэв.

 

Тус хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр заалт буюу гүтгэх хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. Харин хүүхдээ тэвэрч байсан өвөө О.Доржсүрэн “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэр үед зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байсан. Надтай ямар ч хүн ирж юм яриагүй. Архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” гэв.

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд олон нийтийн сүлжээнд хэн нэгний зургийг зөвшөөрөлгүй тавихгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулсан юм. Энэ үеэр зурган дээрх хүүхдийн ээж Д.Дэлгэрэнмөрөнтэй цөөн хором ярилцлаа.

 

Д.Дэлгэрмөрөн:Аав минь архи уудаг хүн биш

 

-Хүүхдийн тань талаархи мэдээлэл гарсныг хэрхэн мэдсэн бэ?

 

-Би өчигдөр оройн 19:00 цагийн үед дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ явсан юм. Тэр үед нэг охин над руу залгаад “Танай дэлгүрийн гадаа ийм зураг байна. ямар учиртай юм бэ. Тэр хүүхэд нь байгаа юу” гэж асуусан. Тэр үед л мэдсэн. Гэртээ очоод хамаатнууддаа хэлж, фэйсбүүкээ хартал их мэдээлэл тарсан байсан.

 

-Тухайн үд өвөө нь салхилуулахаар гарч байсан гэсэн?

 

-Тийм. Манай аав байгаа юм. Манай аав 70 гаруй настай. Охиныг минь салхилуулаад явж байхад нь зургийг нь аваад буруу ташаа мэдээлэл гаргасан байна. 40 орчим насны хүн нялх хүүхдээ архиар солино гэсэн мэдээлэл гаргасан байсан. Даавуугаар ороосон байсан гэж бичсэн байна билээ. Охин маань дотуураа өмд, цамцтай байсан. Мөн аавыг маань охины минь аав гэсэн байсан. Тийм биш. Манай аав тэгж архи уудаг ч хүн биш. Зүгээр л надад туслах гээд охиныг минь салхилуулж байсан.

 

-Зураг авахыг мэдсэн үү?

 

-Үгүй. Мэдээгүй гэсэн. Эргэн тойронд нь ч тийм их хүн харагдаагүй. Өөрөөс нь ч ямар нэгэн хүн ирж юм асуугаагүй юм байна билээ.

 

-Хэрэгтнийг нь олсонуу?

 

-Бид маш их гомдолтой байна. Анх фэйсбүүкт тавьсан хүнийг шүүхэд өгч байгаа. Тэр хүнийг олж өөрийнхөө болон аав, хүүхдийнхээ нэр хүндийг сэргээлгүүлж авна. Өчигдөр бид шөнөжин гэртээ сандралдаж хоносон. Их хүнд цохилт болсон. ямар ч байсан хүндээ сэргүүлгэхийн төлөө л явна. 

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ямар их алдаатай бичдэг юм бэ Эрхэм сэтгүүлчээ
2016-11-02
Зочин:
Хариуцлага гээч юмыг мэдрүүлэх ёстой. Сүртэй гээд байгаа зарим новшнууд битгий хуцацгаа.
2016-11-02
ok88:
anh tavisan huniig ni olj hariutslaga huleelgeh heregtei. Anh ene huuhdiin zurgiig haraad bur shokond orod medeen deer ni darj uzsen shd. arai ugui blgui de l gej bodood bsiin hoorhon bondgor huuhed bsandag
2016-11-02
Мөнгөөнөө:
Одоо баахан мөнгө нэхэх юм байна даа. Сохорсон биш завшиж байна даа!
2016-11-02
Зочин:
Zuv shuu dee, haa hamaagui zurag avch yavdag humuus bodoh hetegtei
2016-11-02
за больчихоо:
Сүртэй гэдэг нь
2016-11-02
Irgen:
Bi lav neeree zarah gej baisan yum bolov uu gej bodood aisan shuu.
2016-11-02
Зочин:
Өчигдөр яг энэ постон доор хүмүүс амаа уралдуулан харааж зүхсэн байсан. Тэр хүмүүс одоо чмв чимээгүй байх шив!! Хүнийг гадна байдлаас дүгнэж элдэв юм бичдэг мөн хүний зурагийг зөвшөөрөлгүй интернетэд тавидаг балиар хийрхүү хүмүүсийг шийтгэж сургамж өгөх естой!!!!!!
2016-11-02
Зочин:
za yun surtein heden tugrug salgah geed yadaj baih shivdee
2016-11-02