Олимпийн медальтнуудад мөнгөн шагнал гардууллаа
2016-11-03

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон Зуны олимпийн XXXI наадам, Паралимпийн XV наадмаас медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Олимпын мөнгөн медальт, гавъяат тамирчин Д.Сумъяа, Олимпын хүрэл медальт Д.Отгондалай, Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ, дасгалжуулагч Б.Нарантуяа, Д.Батсүрэн, Ш.Энхсайхан нарын мөнгөн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар гардууллаа.

 

“Бразилийн олимпийн наадамд улсынхаа нэрийг гаргаж, олимпийн медалийн буухиаг үргэлжлүүлсэнд Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Спорт бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах гол салбар. Үүний төлөө хөлс хүчээ урсгаж байгаа тамирчдадаа талархлаа” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам”-ын дагуу тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгодог. Уг тогтоолд заасны дагуу олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчид 60 сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчид 30 сая төгрөг, дасгалжуулагч нарт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг өнөөдөр гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar svrhii tebree ve
2016-11-03
Зочин:
Yaj ene heddee heg heden tugrug uguu be ashgvidee
2016-11-03
zochin:
bayar xvrgii bvgdded ni . sumya olimpiin avraga bolooroi
2016-11-03
Zob:
Tariaagaa tarij ybaad 2 garaa gemteetsiin Zailuul. Tegeed ebgui haragdaad baigaan hoorhii.!!!!
2016-11-03
Naiz:
Zailuul tsarai aldsan bn. Chadahgui ch gesen yaahuu uzeed l baigaam hoorhii!!!!!
2016-11-03
Зочин:
yerinkhii said maani yer ni jaahan body zogsolttoi yum bna
2016-11-03