Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн ахлах нарийн бичгээр ажиллаж байсан Ан Жон Бомыг 48 цаг саатуулж, мэдүүлэг авч эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Түүнийг нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан мөн авлига авсан хэмээн буруутгасан байна. Одоогоор түүнийг авлига авсан гэх баталгаатай нотолгоо олдоогүй талаар албаныхан сэтгүүлчдэд мэдэгджээ.
Ан Жон Бом өөрийгөө ямар ч буруугүй хэмээн хэлсэн байна. Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан, иргэд Сөүл хотноо жагссаар байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |