Автозам гэдэг улсын төсвийг “идэж байна”
2016-11-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн н.Раднаасэд:

 

-Үндсэн чиглэлийн төслийг харж байхад хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр боловсруулжээ. Тогтворжуулна, барина гэсэн өгүүлбэрүүд байна. Аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар бүхэлд нь холбоход цөөнхөн км зам үлдээд байгаа. Гэтэл сум хооронд хатуу хучилттай замаар холбохоор ярьж байна. Үүний оронд эхлээд аймгуудаа Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох нь зөв. Өмнөх Засгийн алдаа оноог нь харж, зөв зүйлийг нь үргэлжлүүлэх хөгжүүлэх хэрэгтэй. Мөн хил рүү чиглэсэн дэд бүтцээ хөгжүүл.  

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Автозам гэдэг Монгол Улсын төсвийг идэх шиг болж байна. Хоёр жил болоод замаа засдаг, сольдог.  Автозамын стандарт байдаг бол түүнийгээ баримаар байна. Япон, Хятадууд сайн чанарын зам барих юм. Зам тээврийн салбарынхан автозамын стандартаа барьж ажиллаач ээ.

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар 2017 орны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь 2017 оны улсын төсвийн дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Энэ асуудлыг хэлэлцэж дуустал УИХ-ын чуулганы хуралдааныг цагийг сунгав.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сүхбатаа наад асуултаа хажуудаа байгаа Дамба-Очироос асуу тэр маш сайн мэдэж байгаа
2016-11-06
Зочин:
Сүхбатаа Төв аймгийн Хустайн давааг ар өвөргүй дамнасан их хэмжээний газрынхаа төлбөрийг хаана хэдэн төгрөг төлдөгөө хэлж өгөөч
2016-11-05
Зочин:
Сүхбат аварга аргагүй л Монгол эрийн жудгаар зөв хандаж байна. Үнэхээр зам барьж байгаа нэртэй хамаг мөнгийг урсгаж дуусаж ирсэн шүү дээ. Одоо бас түүнийгээ л давтах санаатай байна.
2016-11-05
Зочин:
АН 4 жил энэ улс орныг сүйтгэлээ, ард түмэн хараад Сонгуулиар зайлууллаа, ард түмэн ухаантай юм даа, АН-ыг дахин монголын төрд ойртуулж болохгүй, луйварчин хулгайчууд
2016-11-05
зочин:
АН төрд гарахаараа улс орныг сүйтгэнэ, хүний ажлыг харлуулна, компютерийн араас бас бүгдийг харлуулна, энэ Засгийн газар АН-ын 4 жил сүйтгэсэн зүйлсийг залруулах гэж хичээж байна, сайн ажиллах байх цаашдаа, хэрвээ АН-ын хорлон сүйтгэгчдээс төр, хэвлэл мэдээлэл, бүгдийг хол байлгаж чадвал
2016-11-05
Зочин:
MONGOLCHUUD MINI IIM BALAY YUMNUUDYG SONGOSNOO KHARTSGAA , JAWKHLAN , SUKHBAT METIIN YAMARCH MEDLEGGUY DURAKUUDYG SONGOJI IKH KHURLYN NER KHUNDIIG UNAGAAW
2016-11-05
Зочин:
Iim l medleggyi hymyys garah ium daa.
2016-11-05
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-04
Зочин:
АН 4 жил энэ улс орныг сүйтгэлээ, ард түмэн хараад Сонгуулиар зайлууллаа, ард түмэн ухаантай юм даа, АН-ыг дахин монголын төрд ойртуулж болохгүй, луйварчин хулгайчууд
зочин:
мөнгө гулгуулахад хамгийн тохиромчтой салбар шүү дээ
2016-11-04
Зочин:
sukhbataa chi shoroon zamaar yvaarai,,,
2016-11-04