Оюуны спортынхон АНУ-ыг зорилоо
2016-11-05

Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог "Memoriad-2016" оюуны олимпт эх орноо төлөөлөн оролцох юм. Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

 

 

Манай багийн бүрэлдэхүүнд:

1. Багш, Дасгалжуулагч Х.Хатанбаатар
2. Багш, Дасгалжуулагч: Б.Баасандорж
3. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
4. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
5. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
6. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
7. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
8. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
9. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
10. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
11. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
12. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Биндэръяа (8 нас)
15. Д.Гэрэлт-Од (8 нас)
16. Б.Энхлүүн (7 нас) нар багтжээ. 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголчууд үнэхээр оюунлаг мундаг хүмүүс шүү.Х.Хатанбаатар гэж энэ оюун ухааны академийн захирал залуугаар бахархаж байна.Амжилт хүсье.
2016-11-10
Зочин:
Хатанбаатар ахлагчтай багийг , Та нарыг Бурхан ивээг. Сайн бүхнийг ерөөе.
2016-11-07
Зочин:
CHINGISIIN YR SAD AMERIKID BUJIGNUULNA DAA .AMJILT
2016-11-05
Зочин:
CHINGISIIN YR SAD AMERIKID BUJIGNUULNA DAA .AMJILT
2016-11-05
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-05