“Ливерпүүл” өвлийн солилцооны цонхоор довтлогч худалдаж авна
2016-11-05

 

Английн алдарт “Ливерпүүл” клуб энэ өвлийн солилцоо наймааны цонхоор довтолгооны шугамаа  хүчирхэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.  Уг нь Данни Ингс эргэж ирвэл довтлогчийн орон нөхөгдөх боломжтой байсан ч тэрбээр дахин бэртсэн.

 

Мөн Садье Мане  Сенегалын шигшээ багийн хамтаар Африкын цомын тэмцээнд оролцохоор явах цаг дөхөж байгаа болохоор Юрген Клопп довтолгоондоо нэлээд санаа зовж байгаа ажээ.

 

Тиймдээ ч “Ливерпүүл”-ийн удирдлагууд багийнхаа дасгалжуулагчид довтолгооны тоглогч авах хөрөнгийг нь шийдэж өгч, гарын үсэг зурсан байна.

 

Н.Болд

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
энэ жил юм дуулага аааа үнэхээр гоё бгаа амжилт би энэ багийг дэмждэг
2016-11-06
Зочин:
Энэ жил ч горьдлого байгаа шүү. Амжилт
2016-11-06
Зочин:
Хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй байгаа юм даа, тэгвэл ч энэ жил сайн үзнэ шүү
2016-11-05
Зочин:
Агуерог авах сурагтай
2016-11-05