ЖДҮ-ийн 35 тэрбумын зээлийг түр журмаар зохицуулна
2016-11-10

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэнэ. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд жижиг, дунд үйлдвэрлэгчдэд олгодог хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг саадгүй, тасралтгүй явуулах нь эдийн засгийн болон нийгмийн ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Тийм учраас уг хуулийн төслийг батлагдах хүртэлх хугацаанд үйлчлэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжих хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах түр журмыг Засгийн газар баталлаа. Уг түр журмаар 2016 онд олгогдох 35 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад даалгасан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-10