Шаргаморьтын гүүрэн дээр сургалт зохион байгуулна
2016-11-11

 

Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт болно. Сургалт нь Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилготой юм. Сургалтад  Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчид оролцож, газар хөдлөлтийн гамшиг тохиож, Улаанбаатар хотын инженерийн байгууламж, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг биетээр үзүүлнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин_:
Шарга морьт байхдаа ч яахавдээ тоглож байгаа юм шиг Туул голынхоо нэг гүүр дээр хийж болохгүй юу хэрэв энэ хэдэн гүүр нураад уначихвал яаж гарах вэ туулдаг машинтай нь хэд вэ? өдий цагийн усыг гутлаа тайлаад авгай хүүхдээ үүрээд гардаг нь одоо үед бий юу? Төрийн 3 гэртээ харих уу? Ернь өвөл зуны хөлдсөн хөлдөөгүй ус ихтэй үед яах ёстой вэ гэж бодож дадлагажвал яасын бэ ?
2016-11-11