Сөрөг хүчний гишүүдээс АН-ын дарга тодрох уу
2016-11-14

Гэрэл зургийг MPA.mn

Сонгуулиас хойшхи зун, намрын саруудыг  АН-ынхан хэсэг бүлгээрээ энд тэнд нам эвсэж, сэм хуйвалдсан байдалтай өнгөрүүллээ.  Хааяахан хурал хуй зарлан нэгдэн цуглахаараа  сонгуульд ялагдсан шалтгаанаа бие биерүүгээ чихэж, бүлэг фракцуудаа буруутгасаар өнөөдрийг хүрсэн.  Өнгөрсөн долоо хоногт АН-ын гишүүд тун идэвхтэй хуралдлаа. Хэдийгээр бүлэг, фракцаараа хуваагдан  энд тэнд хуралдаан зохион байгуулсан ч, энэ нь намын шинэчлэлийн төлөө ажил хэрэгч уулзалт өрнөсөн гэж олон нийт харж байна. Учир нь энэ долоо хоногт  АН-ын ҮЗХ хуралдаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулах төслөө нэгтгэж,  АН-ын шинэ даргаа ч тодруулах юм.

 

Өнгөрсөн сонгуулиудад дараалан ялагдал хүлээж,  цөөнх сөрөг хүчин болсон ч Монголын улс төрийн томоохон хүчний  нэг АН-ыг олон нийт анхаарлын төвөөсөө гаргаагүй нь мэдээж.  Нэг нам дангаар үнэмлэхүй олонхи болсон энэ үед сөрөг хүчний хяналт, дуу хоолой  төрд хэрэгтэй.  Ирэх жилүүдэд АН сөрөг хүчний хяналтаа хэр гүйцэтгэхээр дараагийн сонгуулийн дүн ч хамаарна. Харамсалтай нь өнөөдрийн тухайд АН-д дотоод асуудлаа цэгцлэх завсрын үе тохиолоо.  УИХ-д цөөнх суудал авсан хэдий ч бүлэг байгуулах  эрхийг олгосон сонгогчдодоо АН талархаж явах хэрэгтэй, уг нь. Гэвч өнөөх  завсрын  ороо бусгаа энэ үед АН-ын нэрээр суудал авсан парламент дахь гишүүдийн суудал ч өнцөгдөх дээрээ тулаад байгаа.  Хэрвээ УИХ-ын гишүүн Б.Наранхүү эгчийгээ бараадан МАН-д элсэж, Ж.Батзандан намынхантайгаа үг хэлээ ололцохгүй зөрүүдлэн гишүүний батлахаасаа татгалзвал АН  парламентад  сөрөг хүчин байр сууринаас  гурав дахигч суудал руу шилжинэ.  Шуудхан хэлбэл энэ нь аль ч талаасаа нь харсан ухралт юм.  

 

Тиймээс  ҮЗХ-ны хурлын шийдвэр, шинэ даргын сонголт АН-ын хувь заяаг шийднэ.  Ер нь фракц доторх хүний олноор бус  нам дотроо олонхийн итгэл даах эрхэм л   АН-ын ирээдүйг аврах юм.  АН-ын даргад  горилогчдод  Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, П.Цагаан, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, Г.Батхүү  гэсэн нэр  хөвөрч байна.  Шинэ даргад нэр нь гарч байгаа эрхмүүд намдаа төдийгүй фракц, бүлэглэлүүдэд ч нөлөөтэй.  Улстөр, бизнесийн туршлагаараа  ч хийсэн юмтай, хэлэх үгтэй эрхмүүд.  Тэднийг хуримтлуулсан  туршлага улс төрийн намыг удирдаад явах дайны. Гэхдээ өнөөдрийн стандарт бус нийгэмд туршлага яриад байх нь хуучинсаг үзэл байж болох ч задарч, бутрах дээрээ тулаад  байгаа энэ үед   төр барилцаж явсан эрхэм намыг удирдаж, нэгтгэхээс бус сайн дурын уран сайханчид хэрэггүй.

 

Тэр дундаа намын дарга хүчтэй байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна лээ. Энэ нь намын даргыг парламент дахь гишүүдээсээ сонгох  хэрэгтэй гэсэнтэй агаар нэгэн.  Зарим нэг нь заавал УИХ-ын гишүүн нь АН-ын дарга байх алба ч үгүй, дүрэм ч үгүй гэж үзэж болох.  Өнөөдрийн тухайд парламентын гадна байгаа  эрхмийг даргаар сонголоо гэхэд намын бодлогоо  төрд төдийгүй түмэнд хүргэхэд хүч сулдана.   Өнгөрсөн хугацаанд аль ч  улс төрийн хүчний дарга нь парламентад суудал авсаар ирсэн.   Намын дарга  УИХ-ын гишүүн байх нь тухайн улс төрийн хүчнийг төрд төлөөлөлтэй гэж олон нийт томоор хардаг бичигдээгүй хуультай. Тухайлбал өнгөрсөн жилүүдэд ИЗНН-ыг УИХ-ын гишүүн С.Оюунаар л төлөөлж хардаг,  үүгээрээ ч ИЗНН гуравдагч хүчний байр суурийг сайн гүйцэтгэсэн.   Тиймээс  АН-ын даргаар намаа шинэчлэх, сөрөг хүчний зүгээс үнэмлэхүй олонхид хяналт тавих давхар  үүрэг бүхий  эрхэм сонгогдвол илүү нөлөөтэй гэж ажиглагчид  харж  байна лээ.   

 

Тэр дундаа үнэмлэхүй олон нь намын аппаратдаа төвлөрсөн энэ үед  АН-ын даргаас гадна гал тогоо барих  Ерөнхий нарийн бичгийн чансаа ч өндөр байх хэрэгтэйг цаг үе шаардаж байгаа.  Намын даргын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх эрхмийг АН  генсекээрээ томилох хэрэгтэй. Учир нь АН-ын гишүүд МАН-ынхаас эсрэг. Намын бодлогод хайрцаглагддаггүй. Ерөнхий нарийн бичгийн дарга байтугай намын даргынхаа эсрэг уриа лоозон бариад жагсаал цуглаан зохион байгуулдаг. Үүнийгээ ардчилал, эрх чөлөөтэй холбон тайлбарлаж, зөвтгөдөг.Намыг удирдах,  дотоод аппаратаа  авч явах гэдэг тусдаа асуудал.

 

Ямартай ч  ҮЗХ-ны шийд хэрхэн гарахаас АН-ын ирээдүй хамаарна.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Batzandan gishuun hamgiin zuv songolt
2016-11-15
Ардчилал:
Одоо байгаа АН-ын хэн ч дарга болсон АН-ын доторхи талцал, зодоон, хэрүүл, маргаан, хагарал, албан тушаалын дайн, луйвар улам даамжирч АН нүдээ анина.
2016-11-14
Ebi:
Gantumur asuudalgui chadna ikh zuv bodoltoi tohitoi zaluu shuu
2016-11-14
Зочин:
Амаржаргал заазлах малын тоонд орчхоод байхад
2016-11-14
irgen:
ehleed uzh giin gishuudiig shinechlehgui bol ..........
2016-11-14
irgen:
Ardchilal shunchulegdeed baidag.MAH bysadnam shujlegdexed yadag bn.aa.ardchulal bol manlailagch nam shvvdee.ardyyd bud ardchulaa demjux bolno.
2016-11-14
илориори:
батзанданг дэвшүүл
2016-11-14
иргэн:
Амаржаргал яачихаад байгаан хулгайчуудаа,авилгалчдаа,Танай лаларын наманцарт чинь хамгийн гайгүй олонд нэр нь сайнаар дуурсагдаж яваа нь Амаржаргал гишүүн асан байгаа бусуу. Авилгалч хулгайч, луйварчингууд Элбэгдорж,Алтанхуяг,Сайханбилэг,Баярцогт,Н.Батбаяр,Гарамгайбаатар,Гончигдорж,С.Эрдэнэ,Тэмүүжин,Эрдэнэбат,Мүүнчин Лу,Гантөмөр,офшорчин Бат-үүл, нараасаа салж намаа цэвэрлэ
2016-11-14
Зочин:
HULGAICH NARIIN DUREM BOL HEN SAIN HULGAI HIIJ CHADDAG BA ZOHION BAIGUULJ CHADNA TER NI SONGOGDDOG
2016-11-14
Баярхүү:
З.Нарантуяа гишүүнийг АН-н даргад нэр дэвшүүлье.
2016-11-14
Баярхүү:
З.Нарантуяа гишүүнийг АН-н даргад нэр дэвшүүлье.
2016-11-14
Zochin:
Agsam sogtuugaar namaa udirduulahgui
2016-11-14
би:
Өөрсдөө зохион байгуулах чадвар муу улсууд л намын даргад зүтгэж байна даа ганц тойрогоо маллаж чадахгүй ялагдчихаад юун намын дарга вэ Завханыг хар л даа сүүлийн 2 сонгуулиар юу болсоныг АН-нхан нүдээ нээ Я.Санжмятавыг намын дарга болго Санжмятав Батсайхан нар Завханыг жинхэнэ утгаар нь маллаж байгаа нь тэгээд юу ч биш үү тэ Батхүү, Гантөмөр, Цагаан та нар ганц жижиг тойрог ч маллаж чадахгүй байж юун АН-г маллах вэ нэрээ татаач малуудаа
2016-11-14