Трамп, Путинтэй утсаар ярьжээ
2016-11-15

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй тэрбумтан Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Удирдагчид хагас цаг орчим ярилцжээ.

 

Путин “Орос улс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай санал нэгдэж байна. Хоёр улс олон салбарт хамтран ажиллана хэмээн итгэж байна” гэсэн бол Трамп “АНУ, ОХУ-тай найрсаг харилцаагаар өргөжүүлэх зорилготой байна. Сонгуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Орос туслана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Тэд Сирийн иргэний дайн, исламын улс, Украины дотоодын зөрчил мөргөлдөөн болон Орос улсад орогнож буй Эдвард Сноуданы асуудлаар хэлэлцсэн байна.

 

Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх билээ. Тэрбээр төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа Моксвад хийнэ гэдгээ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Shuud Orost ailchilna gedeg unen uu. Gadaad bodlogo ene ter bol 180 hem ain???
2016-11-15