Москва, Петербург хотноо халдахыг санаархжээ
2016-11-15

ОХУ-ын нийслэл Москва болон Санкт-Петербург хотноо террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 10 этгээдийг цагдаагийнхан баривчилсан талаар “www.express.co.uk” мэдээллээ.

 

Цагдаагийнхан “баригдсан этгээдүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоогүй болохыг мөрдлөгөөр тогтоосон болно” гэж мэдэгджээ. Сэтгүүлчид халдлага үйлдэхээр төлөвлөж байсан этгээдүүд шашны нөлөөнд автсан байх магадлалтай хэмээн мэдээлжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг  цагдаагийнхан эрс үгүйсгэсэн аж.

 

Террористууд Москва хотын төв болон Санкт-Петербург хотын “Галарей”, “Академпарк” худалдааны төвүүдийг гол байгаа болгож, халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Тэдний нуугдаж байсан газраас “AK 47” автомат буу, гар бөмбөг, гар буу, их хэмжээний сум зэрэг олдсон байна.

 

 

Казакстан, Тажикстан улсад тэдний ихэнх нь эрэн сурвалжлагдаж байгаа гэнэ. Халдлага үйлдсэнийхээ дараа тэд Сирид очиж, исламын улс бүлэглэлд элсэхээр төлөвлөж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hezee negen tsagt uildej l taaraa harj l baigaarai. buu mart
2016-11-15