М.Анхцэцэг Азийн аварга боллоо
2016-11-15

"Рио 2016" олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан М.Анхцэцэг өдгөө Япон улсад үргэлжилж буй хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. 

 

 

Манай тамирчин тус тэмцээнд хөрөнгө санхүүгийн асуудлаас болж дасгалжуулагчгүй ганцаараа явсан ч тун амжилттай оролцож, Азийн аварга боллоо. Тэрбээр огцмоор 105, түлхэлттэй өргөлтөөр 130, нийлбэрээр 235 кг өргөн, Азийн аварга болж, Токиогийн тэнгэрт Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баярлалаа дүүдээ. Гол тэмцээн болох Токиогийн Олимп хүртэл гэмтэл бэртэлгүй байхыг хичээгээрэй.Хэтэрхий идэрхэг зоригтой шаргуу зан чинь бахархмаар сайхан ч хэт өөрийгөө бүү ачааллаарай.Токио хүртэл зай ч байна, лай ч байна. Амжилтаа 100 граммаар ахиулсаар байгаад монгол түмэндээ алтан медаль бэлэглэхийг ерөөе.Мөнх Хөх Тэнгэр,Дээдсийн Ариун сүнс чамайг ивээж байх болтугай.
2016-11-15