Польшийн Ерөнхийлөгчийн цогцсыг дахин шинжилнэ
2016-11-17

 

Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский тэргүүтэй албаны төлөөлөгчдийн зорчиж байсан Засгийн газрын онгоц өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ОХУ-ын Смоленск мужийн Катынь мужид осолдсон билээ.

 

Ослын улмаас 96 хүн амиа алдсан юм.

 

Албаныхан онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдалтай холбон тайлбарлаж байжээ. Тэгвэл уг осол санамсаргүй бус санаатай байх магадлалтай хэмээн үзэж, шүүхээс Ерөнхийлөгчийн шарилыг дахин шинжлэхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Краков хотноо байрлах оршуулгын газраас Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай Мария нарын шарилыг ухан гаргасан талаар албаныхан өгүүлэв. Ирэх оныг дуустал бүх шарилыг дахин шинжилж, ослын жинхэнэ шалтгааныг тодруулахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин