Жилд 46 мянган тээврийн хэрэгсэл импортлон авчээ
2016-11-18

“Эдийн засгийн хямралаас эх орны үйлдвэрүүдээ дэмжин гарцгаая” сэдэвт уулзалт болов. Тээврийн салбарт шинэ технологи, иноваци, Евро стандарт нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан уулзалт, үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид 2000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа талаараа танилцууллаа. 

 

 

Монгол Улсын хэмжээнд 768 642 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь ойролцоогоор 7 тэрбум ам.долларын зах зээлийн багтаамжийг бий болгож байгаа бөгөөд эдгээрийн 80 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа нь парк шинэчлэлтийг зайлшгүй эрэлт хэрэгцээг харуулж байгааг албаныхан хэллээ. Монгол Улс сүүлийн таван жилийн дунджаар жилд 46 мянган тээврийн хэрэгсэл импортлон худалдаж авсан ба жилд 30 мянган тээврийн хэрэгслийн орон зай байгаа аж. Зөвхөн нийслэлийн нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн салбарт 2000 гаруй автобусны парк шинэчлэлт хийх шаардлагатай бөгөөд 200 сая ам.долларын зах зээлийн эрэлт дээр үндэсний металлург, байгууламжийн салбарыг хөл дээр нь босгох боломж байгааг салбарынхан тооцоолжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Эсэргүү:
За тэгээд парк шинэчлэлт хийх нэрээр хангүгийн дамар сэгнүүдийг оруулж ирэн ард түмэнд шахах бодлогоо алсаас явуулж байгаа царай нь. Хуйнядай, көа мэтийн ямбийнуудыг шахах санаатай. Тэрэнд орвол гаалийн өндөр татвараа буулгачихвал японоос он багатай машинууд түлхүү орж ирнэ. Хангүгээс хэдэн халтар төгрөг авчихсан гөлөгнүүд эзэндээ хүчин зүтгэх гэж улин хуцаж цогин жороолох юм аа. р аа
2016-11-18