Обама, Путин нар уулзав
2016-11-21

 

Перу улсад Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.  Уг уулзалтад дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн болон сайд нар оролцож буй юм.

 

Тэгвэл өчигдрийн хуралдааны үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Энэхүү уулзалт дөрөвхөн минут үргэлжилсэн хэмээн албаныхан батлав.

 

Удирдагчид саяхан АНУ-д зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгууль болон төрийн тэргүүнээр шинээр сонгогдоод буй Дональд Трампийн талаар хэсэг ярилцсан хэмээн гэрчүүд онцоллоо.

 

Тэд өмнө нь Сири, Украин зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар хэлэлцдэг байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин