Чиндаод Монголын жүдочид IV байр эзэллээ
2016-11-21

 

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ жилийн сүүлийн Гран При тэмцээн БНХАУ-ын Чиндао хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх хүч үзэж, гурав нь шагналын тавцанд гарсан бөгөөд багаараа дөрөвдүгээр байр эзэллээ.

 

Эхний өдөр гавьяат тамирчин Д.Амартүвшин 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн бол 66 кг-д ОУХМ Д.Алтансүх хүрэл медаль хүртсэн. Мөн тэмцээний 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний сүүлийн өдөр 90 кг-д "Алдар" спорт хороо "Женко" клубийн тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана, -100 кг-д Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Хутагын Цогтгэрэл нар мөнгөн медаль хүртлээ. Мөн +100 кг-д залуучуудын дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр хүрэл медаль хүртснээр Монгол Улс 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байрт бичигдлээ.

 

 

Тус тэмцээнд Монгол Улсад бэлтгэл сургуулилтаа базаасан ОХУ-ын шигшээ 4 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол 4 алт, 3 хүрэлтэй Япон хоёрт, 3 алт, 4 мөнгө, 8 хүрэлтэй БНХАУ-ын баг гуравдугаар байранд бичигдсэн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин