Есөн аймгийн 23 сум цагаан зудтай байна
2016-11-21

Цас их орсны улмаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Булган аймгийн Хангал сум, Дархан-Уул аймгийн Дархан сум, Дорнод аймгийн Дашбалбар, Чойбалсан сум, Сэлэнгэ аймгийн Орхон, Ерөө, Зүүнбүрэн, Сүхбаатар, Хушаат, Хүдэр сум, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнхангай, Малчин, Наранбулаг сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Хэнтий аймгийн Биндэр, Дадал сум (8 аймгийн 18 сум) “Зуд”-ынБулган аймгийн Тэшиг сум, Дархан-Уул аймгийн Шарынгол, Хонгор сум, Дорнод аймгийн Баян-Уул, Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сэргэлэн сум, Завхан аймгийн Баянхайрхан, Баянтэс, Сонгино сум, Орхон аймгийн Жаргалант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн, Тэс сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цэцэрлэг, Хатгал сум, Сэлэнгэ аймгийн Мандал, Түшиг, Цагааннуур сум, Хэнтий аймгийн Норовлин сум (9 аймгийн 23 сум)-нд “Цагаанаар зудархуу” нөхцөл үүссэн.

 

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Шадар сайдын 2016 оны 03 дугаар тушаалаар аймаг, сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, үнэлгээ, дүгнэлт гаргах “Шуурхай ажлын хэсэг”-ийг томилон орон нутагт ажиллуулж байна.

 

Зам, тээврийн сайдын 2016 оны 43 дугаар тушаалаар батлагдсан улсын болон орон нутгийн чанартай автозам, даваанд “Шуурхай хэсэг”-ийн 47 нэгжид нийт 190 орчим хүч хэрэгсэл ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Өвөл болохгүй, цас орохгүй юм шиг наадаж, наргидагаа болимоор юм даа...Залхуугийн зуд л гол нь болж байгаа нь харагдаж байна...
2020-01-18
Зочин:
iim uyed nuusen n deergui yu
2016-11-21