Бибер, Селенагаас уучлалт гуйв
2016-11-21

 

АНУ-ын Лос Анжелес хотын “Microsoft” театрт өчигдөр “American Music Awards” шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Тэгвэл уг арга хэмжээнд дуучин Селена Гомез болон Жастин Бибер нар оролцсон талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэд салсанаасаа хойш ганц ч удаа хамтдаа арга хэмжээнд оролцоогүй юм.  Хос 2013 онд болзох болж, өнгөрсөн оны дундуур салцгаасан билээ. Селена хэд хэдэн шагналын эзэн болсон бол дуучин Бибер сүүлд гаргасан уран бүтээлээ үзэгчдэд зориулжээ.

 

Бибер дуугаа дуулсаныхаа дараа “Намайг уучлаарай. Би хэтэрхий хол явчихжээ. Эргээд хартал чи хэтэрхий хол зогсч байна” гэж хэлжээ.

 

Энэхүү үгийг дуучин залуу, Селенад зориулан хэлсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин