Эрдэнэт үйлдвэр Казакстанаас 10 сая долларын авлагаа авна
2016-11-22

 

Эрдэнэт үйлдвэр ерээд онд Казакстаны хувийн компанид нийлүүлсэн 10 сая долларын зэсийн баяжмалынхаа мөнгийг өнөө хүртэл авч чадахгүй байв. Тухайн үед харилцагч байсан компани өнөөдөр дампуурсан гэх шалтгаанаар энэ авлагын эргэн төлөлт ахицгүй байлаа. Бүр үе үеийн Ерөнхийлөгчийн айлчлал болгонд сөхсөн боловч амжилт олоогүй юм.

 

Харин Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжсэнээс гуравхан сарын дараа энэ 10 сая долларын авлагаа авах боллоо. Хэрэв алданги хүүтэй нь тооцвол 15 сая доллар хүрэх байсан ч нэгэнт үйл ажиллагаагаа явуулахаа больсон компанийхаа өмнөөс Казакстан улс үндсэн төлбөр болох 10 сая долларыг Монголын талд эргүүлэн төлөхөөр тохиролцсон байна.

 

Эзэнтэй айл шиг болсон Эрдэнэтийн гадаад дотоод өр авлага энэ мэт цэгцрэх цаг удахгүй хэмээн найдаж байна.

 

Д.Оч

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Kue yamai daa hoo. Ashtai yu. Shahaagaa l bolih heregtei. Odoo idej uuj hanah tsag ue ni bolson doo hulgaichuudaa.
2016-11-22
Зочин:
Mongolchuudyg tejeegeed bgaa hulgaich nar chini manai mungiig ugch chadah ni uu?!
2016-11-22