Цагдаа нар цас цэвэрлэв
2016-11-22

 

Хэнтий аймгийн цагдаагийн алба хаагчид “Сайн үйлсийн аян"-ы арга хэмжээний хүрээнд өнгөрсөн өдөр аймгийн төвийн зарим замын цас, мөсийг арилгажээ.

 

Тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид иргэд олон нийтийг зам тээврийн осол, хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Чингис хотын доторхи 2км орчим замын цас мөсийг арилгаж ажилласан байна.

 

Алба хаагчид аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүд зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ойр орчныхоо замын цасыг цэвэрлэж, аянд нэгдэхийг цагдаагийн газраас уриалж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин