Сургууль агаарын дайралтад өртжээ
2016-11-23

 

Сирийн Алеппо хотноо байрлах бага сургуулийг агаараас бөмбөгдсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр зургаан хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсад бүгдээрээ тус сургуулийн сурагчид байжээ. Одоогоор сургуулийг хэн бөмбөгдсөн нь нууц хэвээр байгаа ч Пентагон “Бид хэрэгтэнг заавал барих болно. Хэн ч шийтгэлээс зугтааж чадахгүй” гэсэн бол Сирид цэргийн ажиллагаа явуулж буй ОХУ “Террористуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулах нэрээр гэмгүй иргэдийг хохироож байна” гэж мэдэгдэв.

 

Эрх баригчид уг халдлагын цаана Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бий хэмээн мэдэгдэж, Сирид цэргийн ажиллагаа явуулж буй гүрнүүдийг тус бүлэглэлийг устгахыг уриалсан байна.

 

Одоогоор тус бүлэглэл дээрх халдлагатай холбоотой гэх баримт хангалтгүй байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт мөн Алеппо хотноо байрлах хүүхдийн эмнэлэгийг бөмбөгдөж, 17 хүүхдийг хөнөөсөн билээ.  Өнөөг хүртэл хүүхдүүдийн аминд хүрсэн хэрэгтнүүд олдоогүй байна.

                                                                                         

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин